Ж.Мягмарсүрэн
Ж.Мягмарсүрэн нь зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй. 1996 – 1998 онд Төрийн төв хэвлэл болох “Ардын эрх” сонины эрхлэгчээр ажиллаж байсан. 1999 онд “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулсан. Монгол улсад чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулахад түүний оруулсан хүчин зүтгэлийг үнэлж 1994 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2005 онд “Алтангадас” одон, 2009 онд “Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор шагнаж байжээ. Ж.Мягмарсүрэн нь улс төрийн өндөр албан тушаал хашдаггүй ч Ардчилсан намд нөлөө бүхий байр суурьтай хэмээн үздэг. АН-ын гишүүн, 2000 онд Төв аймагт АН-аас нэр дэвшиж байсан. Ажиглагчдын дүгнэлтээр тус сонины бодлогод МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга асан З.Энхболдын нөлөө бий гэж үздэг.
Бизнесийн үйл ажиллагаа
Өдрийн мэдээ ХХК-ний эзэмшигч гэдгээс өөр бизнесийн тухай мэдээлэл байхгүй
Гэр бүл & Найз нөхөд
Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол
Ж.Мягмарсүрэн нь улс төрийн өндөр албан тушаал хашдаггүй ч Ардчилсан намд нөлөө бүхий байр суурьтай хэмээн үздэг. АН-ын гишүүн, 2000 онд Төв аймагт АН-аас нэр дэвшиж байсан. Ажиглагчдын дүгнэлтээр тус сонины бодлогод МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга асан З.Энхболдын нөлөө бий гэж үздэг.
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Асуулгыг илгээснээс хойш 7 хоногийн дараа утасдаж асуухад судалгаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Албан бичгээр уг судалгаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн. Мөн тус сонин дээр МОМ төслийг шүүмжилсэн нийтлэл гарч байсан.
Энэ компанийн талаарх мэдээллийг олох нь маш хүндрэлтэй, ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байна.