Сонин
Монголд ч гэсэн дэлхийн чиг хандлагын нэгэн адилаар уламжлалт сонины захиалагчдын тоо буурсаар байна. Энэ нь олон сонинг цахимаар захиалах боломжтой болсонтой ч холбоотой. Хэвлэмэл сонины 45 хувь нь өөрийн цахим хуудастай, 48 хувь нь Facebook, 19 хувь нь Twitter хаягтай. Үүнээс гадна www.sonin.mn хуудаснаас 34 сонинг үнэгүй унших боломжтой байна.
Эзэмшлийн мониторингийн судалгааны үр дүнд хэвлэмэл сонины зах зээл өндөр түвшинд төвлөрсөн байна хэмээн дүгнэв. (Эдийн засаг, зах зээл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн орчин, шалгуур 1 ба 2-ыг үзнэ үү)