This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/11/01 at 20:28
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Өдрийн сонин

Өдрийн сонин нь өдөр тутмын сонин бөгөөд 2015 оны байдлаар нэг дугаар нь дунджаар 11000 хувь борлогддог, Монголын хамгийн олон уншигчтай сонин юм. (Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр, Хэвлэлийн хүрээлэн / http://www.pressinst.org.mn/ )

1998 оны 8 дугаар сард “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль батлагдаж, улмаар тухайн үед төрийн төв хэвлэл байсан “Ардын эрх” сонин татан буугдсанаар, түүний суурин дээрх анхны чөлөөт хэвлэлийн нэг болон мэндэлсэн. “Өдрийн сонин” нэртэй болтлоо хэд хэдэн нэрийг сольжээ. “Ардын үндэсний эрх”, “Үндэсний эрх”, “Өдрийн толь” зэрэг нэртэйгээр гарч байсан ч “татан буугдсан сонины нэрийг 5 жилийн дотор хэрэглэж болохгүй” гэсэн УИХ-ын тогтоолыг зөрчсөн учир 1999 оны 3 дугаар сарын 10-наас “Өдрийн сонин” нэртэй гарч эхэлсэн байна. https://mn.wikipedia.org/wiki/ %D3%A8%D0%B4%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BD  

Тус сонины үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн. Зохиолч мэргэжилтэй. Тэрээр улс төрийн ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй ч Ардчилсан намын нөлөө бүхий дэмжигч гэж үздэг. Тэрээр 2000 онд УИХ-ын сонгуульд Төв аймагт АН-аас нэр дэвшиж байжээ. Сонины агуулга нь Ардчилсан намд илүү ойр байх магадлалтай. Нийтлэлийн бодлогын хувьд Ардчилсан нам талыг баримталдаг. (1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв, Т.Баасансүрэн, УБ, 2009 он) Гэвч сонины редакци нь өөрийн сониныг нийтлэлийн тодорхой чиглэлгүй, хараат бус мэдээллийн хэрэгсэл хэмээн мэдэгдсэн.

Сонины уриа үг нь “Монголд Өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг”. Энэ сонин голчлон өдөр тутмын мэдээ, нийтлэл, сурвалжлагыг нийтэлдэгээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, шинжлэх ухаан, чөлөөт цагийн тухай мэдээлэл ч мөн гаргадаг. Долоо хоногт 6 удаа 16-24 нүүрээр, А2 форматаар хэвлэгдэн гардаг, мөн цахим хэлбэрээр захиалж унших боломжтой. Сонины сайт нь www.dnn.mn Өөрийн хэвлэх үйлдвэртэй.

Мэдээ, материалуудаа “Улс төр”, “Эдийн засаг”, “Баримт, үзэл бодол”, “Баримт, үйл явдал”, “Өөрөөс нь”, “Дэлхий мэдээ”, “Цаг үе”, “Уран бүтээлч”, “Танайд өнжье” “Энэ тухай”, “Таны сонорт”, “Өдрийн шуудан”, “Энэ өдөр”, “Нийгэм” зэрэг байнгын сэдэвчилсэн нүүрээр байрлуулдаг. /“Өдрийн сонин”-ы 2016. 8, 9, 10 дугаар сарын дугаарууд дээр хийсэн ажиглалт/ Өдрийн сонинг Өдрийн мэдээ ХХК эзэмшиж, эрхлэн гаргадаг. Энэхүү компанийн эзэд нь үүсгэн байгуулагч Ж.Мягмарсүрэн болно. Арилжаа, сурталчилгааны орлогоо мэдүүлээгүй болно.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

24.9 % (11,000 ширхэг)

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар & хилийн чанадад

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Өдрийн мэдээ ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1999

Үүсгэн байгуулагч

Ж. Мягмарсүрэн. Тэрээр мөн Ерөнхий эрхлэгчийн албыг хашдаг.

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Үүсгэн байгуулагч Ж.Мягмарсүрэн нь мөн сонины Ерөнхий эрхлэгчийн албыг хашдаг. Тус сонины нийтлэлийн бодлогод МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга асан З.Энхболдын нөлөө бий гэж үздэг ч батлах боломжгүй.

Гүйцэтгэх захирал

Мэдээлэл байхгүй

Ерөнхий эрхлэгч

Ерөнхий эрхлэгч: Ж.Мягмарсүрэн

Ерөнхий эрхлэгчийн ашиг сонирхол

Ж.Мягмарсүрэн нь улс төрийн өндөр албан тушаал хашдаггүй ч Ардчилсан намд нөлөө бүхий байр суурьтай хэмээн үздэг. АН-ын гишүүн, 2000 онд Төв аймагт АН-аас нэр дэвшиж байсан.

Бусад нөлөө бүхий хүмүүс

Тус сонины нийтлэлийн бодлогод МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга асан З.Энхболдын нөлөө бий гэж үздэг ч батлах боломжгүй.

Холбоо барих мэдээлэл

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-20, Их тойруу, Өдрийн сонины газарУтас: 1900-1987,88071920,99030027,70134164 Факс: 976-70134164И-мэйл: udriinsonin@dnn.mn

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Асуулгыг илгээснээс хойш 7 хоногийн дараа утасдаж асуухад судалгаанд оролцохгүй гэдгээ хэлсэн. Албан бичгээр уг судалгаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн. Мөн тус сонин дээр МОМ төслийг шүүмжилсэн нийтлэл гарч байсан.
Энэ компанийн талаарх мэдээллийг олох нь маш хүндрэлтэй.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia (Document ID 1);, (Document ID 1) http://en.pressinst.org.mn/page/167.htm?sel=666. “Udriin sonin” issues for August, September, October 2016. https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%B4%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BD. T. Baasansuren, “The Mongolian democratic revolution in 1990 and the development of free press in Mongolia”. Ulaanbaatar, 2009. MOM interviews with experts.

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ