Түүх
[Translate to Mongolian:] 1990 оны Монголын анхны улс төрийн өлсгөлөнгийн үеэр нэгэн чухал шаардлага тавьсан нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, өргөн нэвтрүүлгийн салбарыг чөлөөлөх тухай байв. Улаанбаатар хотын төв талбайд болсон эсэргүүцлийн цуглаанууд Зөвлөлт улсын задрал хөрш зэргэлдээх Монголд оронд ч “өөрчлөлтийн салхийг” сэвэлзүүлсний илрэл байлаа.
Тэр болтол өргөн уудам нутаг бүхий энэ улс социалист тогтолцооны үнэнч даган дууриагч байв. 1924 онд наймдугаар Богд Хаан нас барж, эрх баригч Монголын Ардын Нам Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласнаар дэлхийн хоёр дахь социалист орон мэндэлсэн. 1928 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн нь хэдэн зуун жилийн турш хонь малаа даган нүүдлийн ахуйгаар амьдарч ирсэн Монголчуудад тийм ч амар хялбар зүйл байгаагүй. 1932 онд нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцэх явдал цөөнгүй болсон бөгөөд 50-иад он хүртэл малчдыг малтай нь нэгдэлд хамруулах үйл ажиллагаа үргэлжилсан аж. Энэ хооронд "Сталинист" хэлмэгдүүлэлт явагдаж, 1937 – 1939 онд оргил үедээ хүрч байв. Хэлмэгдүүлэлтийн үеэр гуч гаруй мянган хүнийн амь насыг хороож, сүм хийд, лам хуврагуудыг устгасан. 1965 онд “сэхээтний төөрөгдөл” хэмээх нэрээр түүхэнд орсон хэлмэгдүүлэлтийн үеэр олон зуун сэхээтнийг хорьж, цөллөж, амь насыг нь хороож байсан.
Тэгэхлээр Монголын сэтгүүлчид далан жилийн турш социалист тогтолцооны орчинд, төрийн мэдээллийн хэрэгсэлд, хатуу хяналтан дор ажиллаж ирсэн. Мэдээллийн бүх хэрэгсэл нэг удирдлагад хамаарч, сөрөг байр суурь бүхий сонин, радио, телевиз хориотой байв. Сэтгүүлчид ухуулга сурталчилгаа хийж, Хувьсгалт намын ашиг сонирхлыг төрийн ашиг болгон мэдээлэх үүрэгтэй. Хэвлэл, Сайд нарын зөвлөлд шууд харьяалагдах утга зохиолыг хянах газраас мэдээллийн хэрэгслийн агуулгыг шууд хянадаг байв.
Социалист тогтолцоо нь нэг намын үзэл суртлын тогтолцоо байсан бөгөөд намын эрх баригч, тэдний ойр дотныхныг баяжуулах зорилготой “бизнесийн бүлэглэл” байгаагүйг дурьдах хэрэгтэй.
Тэгээс эхэлсэн Төв Азийн залуу, шилдэг ардчилал
Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголтыг 1989 оноос эхэлсэн Ардчиллын хөдөлгөөн нэвтрүүлсэн болов уу. Берлиний хана нурснаас хойш ардчилагчдын жагсаал, цуглаан Сүхбаатарын талбайд үргэлжилж, цорын ганц, “мөнхийн” удирдагч нам удирдах эрх мэдлээсээ татгалзсан юм. Монголчууд Үндсэн хуулиа өөрчилж, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн. 1990 онд анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулж, хуучин эрх баригч нам ялалт байгуулсан юм.
Ямар ч байсан социализмын ачаар Монголд өмнө байгаагүй эрүүл мэнд, боловсролын тогтолцоог хөгжүүлж чадсаныг дурьдах нь зүйтэй. Харин Зөвлөлт улс нурахад Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хүртэлх хувийг бий болгож байсан дэмжлэг үгүй болж, Монголын эдийн засаг гүн хямралд орсон юм. Дэлгүүрүүд хов хоосон, сургуулиуд үүдээ барьж, үйлдвэрүүд зогсож байв. Улаанбаатарын гудамжинд өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Эдийн засаг зүгширч, хувийн хэвшил хөгжин, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо сэргэтэл нэлээд хэдэн жил зарцуулсан юм.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, нэг намын тогтолцоог халах, ардчиллыг баталгаажуулах алхмыг буун дуугүй, хүчирхийлэлгүйгээр хийж чадсан.
Ингээд Монгол орон парламентын засаглал бүхий, хууль тогтоох, хянах, шүүх эрх мэдлийг тусгаарлан хуваарилсан улс боллоо. Улс төрийн эрхийг барих дээд байгууллага нь дөрвөн жилээр сонгогддог, 76 гишүүнтэй Улсын Их хурал, Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэх бөгөөд Улсын Их Хуралд тайлагнадаг. Парламентын болон орон нутгийн сонгуулийг дөрвөн жилд удаа зохион байгуулдаг.
Өнгөрсөн жилүүдэд сонгууль бүрээр Монгол Ардын Нам (2010 онд Хувьсгалт гэдэг үгийг намын нэрнээсээ хассан) болон Ардчилсан нам ээлжлэн сонгогдож, эрх мэдлийг гартаа атгаж ирсэн. Төрийн тэргүүнийг ч дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Ерөнхий сайд байхдаа авлигын хэрэгт нэр холбогдон албан тушаалаасаа огцорч байсан хэдий ч, Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2013 онд дахин сонгогдсон. Тэрээр Ардчилсан Намаас нэр дэвшсэн юм.
Ардчилсан хөгжлийг сорьсон нэгэн үйл явдал 1998 онд болж өнгөрсөн. Тэр жил ардчилсан хөдөлгөөнийг удирдаж, Ардчилсан намыг үүсгэн байгуулалцсан Санжаасүрэнгийн Зоригийн амийг хороосон юм. Түүний дурсгалыг хүндэтгэж мянга мянган хүн Сүхбаатарын талбай дээр зул өргөж, жагссан. “Тэд Зоригийг хүндэтгэхээс гадна ардчиллыг хамгаалахаар жагсаж байсан” хэмээн тухайн үед Монгол Мессенжер сонинд ажиллаж байсан Америкийн сэтгүүлч Майкл Кон хэлж байв. Тэрээр мөн “Монголын сонинууд хов жив, гүтгэлэг, аллагын тухай таамгаар дүүрсэн байсан” хэмээн мэргэжил нэгт нөхдөө шүүмжилж байлаа. Аллагыг хэн хийсэн байж болох тухай замбараагүй таамгуудыг дэвшүүлж байв. Ямар ч байсан С.Зориг бол 1996 онд сонгогдсон Ардчилсан Эвслийн Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд байсан юм. Аллага үйлдэгчийг одоог хүртэл илрүүлээгүй учир “улс төрийн аллага байсан” тухай ам дамжсан яриа үргэлжилсээр байна. (Том бизнес & Төлбөртэй мэдээ хэсгийг үзнэ үү)
С.Зориг гэнэт амиа алдсаны дараа түүний дүү Оюун улс төрд зүтгэхээр шийдсэн. Кэмбрижийн Их сургуульд геологийн ухаанаар эрдмийн зэрэг горилсон тэрбээр олон улсын уул уурхайн Рио Тинто компанид ажиллаж байсан юм. Уг компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байснаараа, мөн байгаль орчны холбогдолтой олон маргаант асуудлаараа алдартай. (Эдийн засгийн тухай хэсгийг үзнэ үү)
С.Оюун нутагтаа ирснээс хойш удаагүй УИХ-ын сонгуульд ахынхаа тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан. 2000 онд тэрээр Ардчилсан намаас тусгаарлаж, “байгаль орчинд ээлтэй, улс төрийн хувьд цэвэр” байх зорилготой Иргэний Зориг намыг байгуулсан. Тэрээр Улсын Их Хуралд гурав дахин сонгогдож, Гадаад хэргийн болон Байгаль орчны сайдаар ажиллаж байв. 2014 оноос хойш тэрээр анх удаагаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль Орчны Ассамблейн эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Монгол Ардын Нам Ардчилсан Намд есхөн суудал үлдээж, үнэмлэхүй ялалт байгуулсан 2016 оны сонгуульд С.Оюун нэр дэвшээгүй юм.
Улс төрийн үйл явцыг тогтвортой хэрэгжүүлж чадаж буй Монгол улсыг “Төв Азийн шилдэг залуу ардчилал” хэмээн нэрлэх дуртай олон хүн бий.
Хэвлэл мэдээллийн тоон өсөлтийг өдөөж буй ардчилал
1992 онд баталсан Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Гэсэн хэдий ч 1998 он хүртэл цензурыг албан ёсоор хориглоогүй, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсаар байв. Энэ үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг болон цензурыг албан ёсоор хориглосон юм. Үүнээс хойш Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг шаардсан заалт бүхий хамгийн сүүлийн төслийг 2016 онд санаачлагчдад нь буцаажээ. (Улс төрийн суурь мэдээлэл бүхий хэсгийг үзнэ үү)
1995 онд Телевиз, радиог зохицуулах үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хороог үүсгэн байгуулав. Гэхдээ энэхүү хорооны удирдлагыг Засгийн газраас томилдог бөгөөд төрийн мэдэлд байсан үндэсний хэмжээний хамгийн том радио, телевизийг дөнгөж 2005 онд батлагдсан Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу олон нийтийнх болгож өөрчилжээ. (Хууль эрх зүйн орчны үнэлгээний хэсгийг үзнэ үү)
Гэлээ ч гэсэн, хувийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслийг зөвшөөрснөөс хойш хэвлэл мэдээллийн зах зээлд олон зуун мэдээллийн хэрэгсэл шинээр мэндэлсэн юм. Тэдгээр мэдээллийн хэрэгсэл бүгд оршин тогнож чадаагүй ч, өнөөдрийн байдлаар Монголын гурван сая хүн ам бүхий жижиг зах зээлд 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрсөлдөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл заавал бизнесийн ашиг сонирхлоор бус, бусад сонирхолж үйлчилж, оршиж болдгийн тод жишээ. (Улс төр, эдийн засгийн орчин нөхцлийн тухай хэсгийг үзнэ үү)
Түүх
1990 оны Монголын анхны улс төрийн өлсгөлөнгийн үеэр нэгэн чухал шаардлага тавьсан нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, өргөн нэвтрүүлгийн салбарыг чөлөөлөх тухай байв. Улаанбаатар хотын төв талбайд болсон эсэргүүцлийн цуглаанууд нь Зөвлөлт улсын задрал хөрш зэргэлдээх Монголд оронд ч “өөрчлөлтийн салхийг” сэвэлзүүлсний илрэл байлаа.
Тэр болтол өргөн уудам нутаг бүхий энэ улс социалист тогтолцооны үнэнч даган дууриагч байв. 1924 онд наймдугаар Богд Хаан нас барж, эрх баригч Монголын Ардын Нам Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласнаар дэлхийн хоёр дахь социалист орон мэндэлсэн. 1928 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн нь хэдэн зуун жилийн турш хонь малаа даган нүүдлийн ахуйгаар амьдарч ирсэн Монголчуудад тийм ч амар хялбар зүйл байгаагүй. 1932 онд нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцэх явдал цөөнгүй болсон бөгөөд 50-иад он хүртэл малчдыг малтай нь нэгдэлд хамруулах үйл ажиллагаа үргэлжилсэн аж. Энэ хооронд "Сталинист" хэлмэгдүүлэлт явагдаж, 1937 – 1939 онд оргил үедээ хүрч байв. Хэлмэгдүүлэлтийн үеэр гуч гаруй мянган хүнийн амь насыг хороож, сүм хийд, лам хуврагуудыг устгасан. 1965 онд “сэхээтний төөрөгдөл” хэмээх нэрээр түүхэнд орсон хэлмэгдүүлэлтийн үеэр олон зуун сэхээтнийг хорьж, цөллөж, амь насыг нь хороож байсан юм.
Ийнхүү Монголын сэтгүүлчид далан жилийн турш социалист тогтолцооны орчинд, төрийн мэдээллийн хэрэгсэлд, хатуу хяналтан дор ажиллаж ирсэн. Мэдээллийн бүх хэрэгсэл нэг удирдлагад хамаарч, сөрөг байр суурь бүхий сонин, радио, телевиз хориотой байв. Сэтгүүлчид ухуулга сурталчилгаа хийж, МАХН-ын ашиг сонирхлыг төрийн ашиг болгон мэдээлэх үүрэгтэй байв. Сайд нарын зөвлөлд шууд харьяалагдах Хэвлэл утга зохиолыг хянах газраас мэдээллийн хэрэгслийн агуулгыг шууд хянадаг байв.
Социалист тогтолцоо нь нэг намын үзэл суртлын тогтолцоо байсан бөгөөд намын эрх баригч, тэдний ойр дотныхныг баяжуулах зорилготой “бизнесийн бүлэглэл” байгаагүйг дурьдах хэрэгтэй.
Тэгээс эхэлсэн Төв Азийн залуу, шилдэг ардчилал
Хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголтыг 1989 оноос эхэлсэн Ардчиллын хөдөлгөөн нэвтрүүлсэн болов уу. Берлиний хана нурснаас хойш ардчилагчдын жагсаал, цуглаан Сүхбаатарын талбайд үргэлжилж, цорын ганц, “мөнхийн” удирдагч нам удирдах эрх мэдлээсээ татгалзсан юм. Монголчууд Үндсэн хуулиа өөрчилж, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн. 1990 онд анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулж, хуучин эрх баригч нам ялалт байгуулсан юм.
Ямар ч байсан социализмын ачаар Монголд өмнө байгаагүй эрүүл мэнд, боловсролын тогтолцоог хөгжүүлж чадсаныг дурьдах нь зүйтэй. Харин Зөвлөлт улс нурахад Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хүртэлх хувийг бий болгож байсан дэмжлэг үгүй болж, Монголын эдийн засаг гүн хямралд орсон юм. Дэлгүүрүүдийн лангуу хоосорч, сургуулиуд үүдээ барьж, үйлдвэрүүд зогсож байв. Улаанбаатарын гудамжинд өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Эдийн засаг зүгширч, хувийн хэвшил хөгжин, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо сэргэтэл нэлээд хэдэн жил зарцуулсан юм.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, нэг намын тогтолцоог халах, ардчиллыг баталгаажуулах алхмыг буун дуугүй, хүчирхийлэлгүйгээр хийж чадсан.
Ингээд Монгол орон парламентын засаглал бүхий, хууль тогтоох, хянах, шүүх эрх мэдлийг тусгаарлан хуваарилсан улс боллоо. Улс төрийн эрхийг барих дээд байгууллага нь дөрвөн жилээр сонгогддог, 76 гишүүнтэй Улсын Их хурал бол, Засгийн газар нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэх бөгөөд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Парламентын болон орон нутгийн сонгуулийг дөрвөн жилд удаа зохион байгуулдаг.
Өнгөрсөн жилүүдэд сонгууль бүрээр Монгол Ардын Нам (2010 онд Хувьсгалт гэдэг үгийг намын нэрнээсээ хассан) болон Ардчилсан нам ээлжлэн сонгогдож, эрх мэдлийг гартаа атгаж ирсэн. Төрийн тэргүүнийг ч дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Ерөнхий сайд байхдаа авлигын хэрэгт нэр холбогдон албан тушаалаасаа огцорч байсан хэдий ч, Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2013 онд дахин сонгогдсон. Тэрээр Ардчилсан Намаас нэр дэвшсэн юм.
Ардчилсан хөгжлийг сорьсон нэгэн үйл явдал 1998 онд болж өнгөрсөн. Тэр жил ардчилсан хөдөлгөөнийг удирдаж, Ардчилсан намыг үүсгэн байгуулалцсан Санжаасүрэнгийн Зоригийн амийг хороосон юм. Түүний дурсгалыг хүндэтгэж мянга мянган хүн Сүхбаатарын талбай дээр зул өргөж, жагссан. “Тэд Зоригийг хүндэтгэхээс гадна ардчиллыг хамгаалахаар жагсаж байсан” хэмээн тухайн үед Монгол Мессенжер сонинд ажиллаж байсан Америкийн сэтгүүлч Майкл Кон хэлж байв. Тэрээр мөн “Монголын сонинууд хов жив, гүтгэлэг, аллагын тухай таамгаар дүүрсэн байсан” хэмээн мэргэжил нэгт нөхдөө шүүмжилж байлаа. Аллагыг хэн хийсэн байж болох тухай замбараагүй таамгуудыг дэвшүүлж байв. Ямар ч байсан С.Зориг бол 1996 онд сонгогдсон Ардчилсан Эвслийн Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд байсан юм. Гэмт хэрэгтнийг одоог хүртэл илрүүлээгүй, учир нь “улс төрийн аллага байсан” тухай ам дамжсан яриа үргэлжилсээр байна. (Том бизнес & Төлбөртэй мэдээ хэсгийг үзнэ үү)
С.Зориг гэнэт амиа алдсаны дараа түүний дүү С.Оюун улс төрд зүтгэхээр шийдсэн. Кэмбрижийн Их сургуульд геологийн ухаанаар эрдмийн зэрэг горилсон тэрбээр олон улсын уул уурхайн Рио Тинто компанид ажиллаж байсан юм. Уг компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байснаараа, мөн байгаль орчны холбогдолтой олон маргаант асуудлаараа алдартай. (Эдийн засгийн тухай хэсгийг үзнэ үү)
С.Оюун нутагтаа ирснээс хойш удаагүй УИХ-ын сонгуульд ахынхаа тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан. 2000 онд тэрээр Ардчилсан намаас тусгаарлаж, “байгаль орчинд ээлтэй, улс төрийн хувьд цэвэр” байх зорилготой Иргэний Зориг намыг байгуулсан. Тэрээр Улсын Их Хуралд гурав дахин сонгогдож, Гадаад хэргийн болон Байгаль орчны сайдаар ажиллаж байв. 2014 оноос хойш тэрээр анх удаагаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль Орчны Ассамблейн эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Монгол Ардын Нам Ардчилсан Намд есхөн суудал үлдээж, үнэмлэхүй ялалт байгуулсан 2016 оны сонгуульд С.Оюун нэр дэвшээгүй юм.
Улс төрийн үйл явцыг тогтвортой хэрэгжүүлж чадаж буй Монгол улсыг “Төв Азийн шилдэг залуу ардчилал” хэмээн нэрлэх олон хүн бий.
Хэвлэл мэдээллийн тоон өсөлтийг өдөөж буй ардчилал
1992 онд баталсан Үндсэн хуулиар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Гэсэн хэдий ч 1998 он хүртэл цензурыг албан ёсоор хориглоогүй, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсаар байв. Энэ үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг болон цензурыг албан ёсоор хориглосон юм. Үүнээс хойш Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод байдлыг шаардсан заалт бүхий хамгийн сүүлийн төслийг 2016 онд санаачлагчдад нь буцаажээ. (Улс төрийн суурь мэдээлэл бүхий хэсгийг үзнэ үү)
1995 онд Телевиз, радиог зохицуулах үүрэг бүхий Харилцаа холбооны зохицуулах хороог үүсгэн байгуулав. Гэхдээ энэхүү хорооны удирдлагыг Засгийн газраас томилдог бөгөөд төрийн мэдэлд байсан үндэсний хэмжээний хамгийн том радио, телевизийг дөнгөж 2005 онд батлагдсан Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу олон нийтийнх болгож өөрчилжээ. (Хууль эрх зүйн орчны үнэлгээний хэсгийг үзнэ үү)
Гэлээ ч гэсэн, хувийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслийг зөвшөөрснөөс хойш хэвлэл мэдээллийн зах зээлд олон зуун мэдээллийн хэрэгсэл шинээр мэндэлсэн юм. Тэдгээр мэдээллийн хэрэгсэл бүгд оршин тогнож чадаагүй ч, өнөөдрийн байдлаар Монголын гурван сая хүн ам бүхий жижиг зах зээлд 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрсөлдөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл заавал бизнесийн ашиг сонирхлоор бус, бусад сонирхолж үйлчилж, оршиж болдгийн тод жишээ энэ юм. (Улс төр, эдийн засгийн орчин нөхцлийн тухай хэсгийг үзнэ үү)
Sources
Romo-Murphy, Eila, The historical development of the Mongolian media landscape, PhD, Finland 2010
Press Institute of Mongolia, Mongolian Media Today, 2016, Ulaanbaatar
Mongolian Ways, A Brief Mongolian History, (n.d.)
Michal Kohn, Dateline Mongolia – An American Journalist in Nomad’s Land, RDR Books, USA, 2007
Zorig Foundation, Nation First, Self-Interest Last, (n.d.)