This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 03:09
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

www.shuud.mn

Шууд Эм Эн ХХК нь 2010 оноос эхлэн www.shuud.mn сайтыг ажиллуулж эхэлсэн. Монголын интернэт хэрэглэгчдийн хүртээмжийг тодруулах судалгаар тус сайт нь эхний аравт багтаагүй ч Alexa.com–ийн үзүүлэлтээр 26 дугаарт жагсаж байна.(http://www.alexa.com/siteinfo/shuud.mn)

Одоогоор Агрегатор ХХК нь тус сайтыг эзэмшиж, эрхлэн гаргаж байна. Тус сайт нь улс төр, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, соёл урлаг, такси, нийтлэл тойм, спорт, зар гэсэн тогтмол булангууд хөтөлж байна. Такси булангаар иргэний сэтгүүл зүйг дэмжиж, иргэдийн дуу хоолойг нийгэмд түгээх зорилготой цуврал нийтлэлүүд гаргадаг. (http://www.shuud.mn/content/section/421.htm?sel=11)

Шууд.мн сайтыг анх 2010 онд сэтгүүлч С.Болдхуяг байгуулж, улмаар Шууд ТВ-ийг байгуулж байсан түүхтэй. Тэрээр хэвлэл мэдээлэл болон мэдээлэл харилцааны туршлагадаа тулгуурлан мэдээллийн шинэ агентлагийг байгуулахыг зорьсон. Гэвч тэрээр ... онд уг ТВ болон сайтаа Монголын томоохон корпорациудын тэргүүлэгчдийн нэг болох MCS холдингд зарсан байдаг. MCS холдинг нь мөн өөрийн хөрөнгө оруулалттай мэдээллийн томоохон агентлагтай болохыг зорьсон боловч Шууд ТВ-ийг (Шууд сайтыг) Монгол Масс Медиа Группэд .... онд зарсан. Монгол Масс Медиа Группийн захирал Амундра Ийгл ТВ-ийг шинэчлэх үйл явцад Шууд ТВ-ийг удирдаж байв. Түүний дараа 2012 оноос Г.Саруул тус сайтыг 100 хувь эзэмших болсон. Тэрээр эдийн засаг, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэй. Одоогоор тус сайт нь ганцхан хөрөнгө оруулагчтай гэсэн мэдээллийг ирүүлсэн.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Үндэсний хэмжээний

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Идэвхигүй ил тод байдал

Эзэмшлийн талаарх мэдээлэл олж авахыг хүсвэл тухайн компаниас олж авах нь хялбар

3 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Интерактив Медиа ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2010

Үүсгэн байгуулагч

Шууд Эм Эн ХХК

Гүйцэтгэх захирал

Г.Саруул, эзэмшигч бөгөөд захирал

Ерөнхий эрхлэгч

М.Батбаатар, ерөнхий редактор

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Зар сурталчилгааны орлого 100.000.000 Төг

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

80.000.000 Төг (хувийн) / 20.000.000 Төг (олон нийтийн)

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Тус сайтын эзэмшигч ХМЭМ-ийн асуулгыг бөглөж ирүүлсэн. Гэхдээ shuud.mn сайтын үүсгэн байгуулагдсан үеэс өнөөг хүртэлх түүхийн мэдээлэл бүрэн бус.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3;
MOM questionnaire;
MOM advisory group;
http://www.shuud.mn/ ;
http://www.alexa.com/siteinfo/shuud.mn ;
http://www.shuud.mn/content/section/421.htm?sel=11 ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ