www.olloo.mn
Оллоо ХК нь 2004 оноос эхлэн www.olloo.mn сайтыг ажиллуулж эхэлсэн Монголын анхдагч томоохон сайтуудын нэг. 2015 оны байдлаар тус сайтын өдрийн хүртээмж 9% бөгөөд хамгийн олон уншигчтай түгээмэл таван сайтад багтаж байв. (Интернэт хэрэглэгчдийн судалгаа, ХХ, 2015 он). Харин alexa.com –ийн үзүүлэлтээр 9 дүгээрт жагсаж байна. (http://www.alexa.com/siteinfo/olloo.mn)
Оллоо ХК нь цахим сайт эрхлэн гаргахаас гадна вэб програмчлал, онлайн зар сурталчилгаа болон онлайн ТВ-ийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Одоогоор сайтаас өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэггүй гэсэн мэдээлэл ирүүлсэн. Olloo.mn сайт нь нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, дэлхий дахинд, спорт, урлаг, технологи гэсэн тогтмол булангуудтай. Үндсэн ажилтнууд нь техник, программ хангамжийн, мэдээ мэдээллийн, борлуулалтын, санхүү бүртгэл, удирдлагын гэсэн үйл ажиллагааны зохион байгуулалттай ажилладаг.
2016 оны байдлаар тус компанийн хувьцааг Энхцэцэг, Asia Pacific Брокер Диллерийн Компани, Ш.Энхбаяр, APIP ХХК, Paul Franklin Kirkegaard JR болон 426 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. Тус сайт нь хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй анхны цахим мэдээллийн хэрэгсэл юм. (http://old.mse.mn/company/info3/code/527)
Үнэт цаас гаргаж байх үеийн компанийн ерөнхий захирлаар Ц.Энхцэцэг ажиллаж байсан. Тэрээр компаний хувьцааны хамгийн их хувийг буюу 26,1 хувийг эзэмшдэг. Одоо "Оллоо.мн" сайтын захирлаар Р. Цагаанган ажиллаж байна. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, olloo.mn сайтыг байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл ажиллаж байгаа аж.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Үндэсний хэмжээний
Мэдээллийн хэлбэр
Төлбөргүй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Оллоо ХК
Эзэмшлийн бүтэц
Ц.Энхцэцэг 26.1 хувь, Asia Pacific БДК 18.5 хувь, Ш.Энхбаяр 17.8 хувь; Бусад 426 хувьцаа эзэмшигч болон 2 компани
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2004
Үүсгэн байгуулагч
Оллоо ХК
Гүйцэтгэх захирал
Р.Цагаанган
Ерөнхий эрхлэгч
Р.Цагаанган
Санхүүгийн мэдээлэл
Орлого
Зар сурталчилгааны орлого 80 259 845 Төг
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
62 532 573 Төг (хувийн) / 17 727 272 Төг (олон нийтийн)
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Тус компани нь ХМЭМ-ийн асуулгад бүрэн дүүрэн хариулсан бөгөөд эзэмшлийн мэдээлэлд маш нээлттэй хандсан.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1; MOM questionnaire;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3 ;
(http://www.alexa.com/siteinfo/olloo.mn) ;
(http://old.mse.mn/company/info3/code/527) ;
http://www.polit.mn/content/63041.htm ;
http://www.bdsec.mn/%D0%BE%D0%BB%D0%BB%D0%BE%D0%BE-%D1%85%D0%BA-%D1%8B%D0%BD-%D1%85%D1%83%D0%B2%D1%8C%D1%86%D0%B0%D0%B0-%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3%D1%87%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD/?lang=mn ;
http://www.marketinfo.mn/stock/company/527;