This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 03:19
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

www.news.mn

Монгол Масс Медиа Групп 2007 оноос эхлэн тус сайтыг ажиллуулж эхэлсэн. 2012 оноос тус сайтыг “NEWS” агентлагт хувьчилсанаар үйл ажиллагаагаа бие даан явуулж байна. 2015 оны байдлаар тус сайтын өдрийн хүртээмж 18% бөгөөд мэдээ, мэдээллийн сайтуудын тэргүүлэгчдийн нэг юм. (Интернэт хэрэглэгчдийн судалгаа, ХХ, 2015 он). Харин alexa.com –ийн үзүүлэлтээр gogo.mn, ikon.mn сайтуудын дараа 10 дугаар байрт жагсаж байна. (http://www.alexa.com/siteinfo/news.mn)

2014 онд тус редакцаас хийсэн судалгаагаар өдөртөө давхардсан тоогоор 150 орчим мянган уншигчийн хандалттай, уншигчдын дийлэнх нь төрийн албан хаагч, олон улсын байгууллагууд, орон нутгийн захиргааныхан, бизнесийнхэн байна. Насны хувьд 35-аас дээш насныхан ихэвчлэн тус сайтаар зочилдог гэсэн дүн гарчээ. Нийгмийн бүхий л бүлгийнхэнд зориулсан улс төр, эдийн засаг, нийгмийн мэдээллийг түлхүү өгдөг. Бусад сайтуудаас сэтгүүл зүйн уламжлалт мэргэжлийн редакцтай гэдгээрээ ялгардаг. Тухайн өдрийн бэлтгэж буй контентийн 90 гаруй хувийг сэтгүүлчдээс бүрдсэн редакц бэлтгэж олон нийтэд түгээдэг. Технологи хөгжүүлэлтийн өөрийн нэгжгүй учир технологийн шинэчлэлээр бусад өрсөлдөгч сайтуудаас сул байдаг хэмээн дэд захирал Д.Нарантуяа хэллээ.

“NEWS” агентлаг нь Улс төр, эдийн засгийн мэдээллийн алба, Мэдээллийн алба, Шинэ контентийн алба, Топ контентийн алба, Тамгын газар гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.Ерөнхий эрхлэгч Б.Тэмүүлэн, тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, өдөр тутмын сонин болоод цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олон жил ажиллаж буй туршлагатай. “NEWS” агентлагийн гол хөрөнгө оруулагч нь МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн мэдээлэл бий ч батлагдаагүй. Гэхдээ эх сурвалжийн мэдээлсэнээр түүний эхнэрийн дүү Х.Болдбаатарын нэр дээр тус сайтын хувьцааны 70 хувь байдаг гэсэн мэдээлэл байна. Хөрөнгө оруулагч болон сурталчилгааны орлогын тухай мэдээллээ ирүүлээгүй.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Үндэсний хэмжээний

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Ньюс Агентлаг ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

Мэдээлэл байхгүй

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2007

Үүсгэн байгуулагч

Монгол Масс Медиа Групп

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Монгол Масс Медиа Групп тус сайтыг 2004 онд улс төрийн болон эдийн засгийн нөлөө бүхий хүмүүсийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан.

Гүйцэтгэх захирал

Б.Тэмүүлэн, Ерөнхий захирал, News Агентлагийн эзэмшигчдийн нэг

Ерөнхий эрхлэгч

Д.Нарантуяа, дэд захирал /ерөнхий редактор

Санхүүгийн мэдээлэл

Орлого

мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

ХМЭМ-ийн судалгааны асуулгад хариулаагүй. Ерөнхий эрхлэгчтэй нүүр тулж уулзахад нөхөрсөгөөр хандсан хэдий ч эзэмшигчдийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй гэдгээ хэлсэн.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3 ;
http://www.alexa.com/siteinfo/news.mn ; MOM interview with Narantuya D and B.Temuulen

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ