www.itoim.mn
Монголын улс төрийн чиглэлээр бичдэг нөлөө бүхий сэтгүүлчдийн нэг Г.Отгонбаяр тэргүүтэй хэсэг сэтгүүлчид 2015 онд www.itoim.mn сайтыг үүсгэн байгуулсан. Alexa.com –ийн үзүүлэлтээр Монголын сайтууд дундаас одоогоор 67 дугаарт жагсаж байна. (http://www.alexa.com/siteinfo/itoim.mn).
Тус сайт нь улс төр, нийгмийн талаар хурц, халуун сэдвүүдээр тогтмол бэлтгэдэг Анализ булангаараа бусад сайтуудаас ялгардаг. Түүнчлэн улс төр, эдийн засаг, эрх зүй, нийгэм, дэлхий, фото, шинэ Монгол гэсэн тогтмол булангуудыг хөтөлдөг. Шинэ Монгол булангаараа Монголчуудын шинэ санал санаачилга, бүтээлч байдлыг дэмжин ажилладаг.
Анализ, PR-ийн iToim агентлагийг сэтгүүлч Б.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ, Э.Мөнхцэцэг, Г.Улсболд, Х.Түвшинтөгс, Б.Уугансүх нар анх үүсгэн байгуулсан. Хөх-Асар ТББ-ын тэргүүн Г.Отгонбаяр iToim агентлагийн 40 хувийг эзэмшиж, Б.Сувд-Эрдэнэ, Э.Мөнхцэцэг, Г.Улсболд, Л.Одончимэг нар тус бүр 15 хувийг эзэмшдэг. Эдгээр хувь эзэмшигчид өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд хамт ажиллаж байгаад тусдаа гарч www.itoim.mn сайтыг ажиллуулж эхэлсэн.
Агентлагийн үүсгэн байгуулагчид нь байгууллагынхаа хувьцааг эзэмшиж, өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулж буй тул нийтлэлийн бодлогод улс төр, бизнесийн шууд нөлөөлөл байхгүй. Редакц хамтын удирдлагын зарчмаар шийдвэр гаргаж, нийтлэлийн бодлогоо хэрэгжүүлдэг. iToim агентлаг нь сэтгүүл зүйн салбарт www.itoim.mn мэдээллийн сайт болон PR-ын “Топ анализ” сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Ингэснээр сэтгүүл зүй болон PR-ийн ажлыг тусад нь байлгаж, сэтгүүлзүйн нийтлэлийн бодлогод пиарын ажлыг оруулахаас сэргийлдэг хэмээн редакцийн багийнхан үзэж байна.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Үндэсний хэмжээний
Мэдээллийн хэлбэр
Төлбөргүй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Хөх-Ах ТББ
Эзэмшлийн бүтэц
Г.Отгонбаяр 40 хувь, Л.Одончимэг 15 хувь мөн Г.Улсболд, Б.Сувд-Эрдэнэ, Э.Мөнхцэцэг нар тус бүр 15 хувь
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2015
Үүсгэн байгуулагч
Сэтгүүлч Б.Отгонбаяр, Б.Сувд-Эрдэнэ, Э.Мөнхцэцэг, Г.Улсболд, Х.Түвшинтөгс, Б.Уугансүх нар анх үүсгэн байгуулсан. Хөх-Асар ТББ тус вэб сайтыг эзэмшдэг.
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Үүсгэн байгуулагчид нь редакцийн гишүүн сэтгүүлчид тул өөр салбарт хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшдэггүй. Г.Отгонбаяр нь одоогоор Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байгаа.
Гүйцэтгэх захирал
Г.Улсболд
Ерөнхий эрхлэгч
Ерөнхий редактор болон хувь эзэмшигч: Г.Улсболд, Сэтгүүлч бөгөөд хувь эзэмшигчид: Э.Мөнхцэцэг, Б.Сувд-Эрдэнэ;
Санхүүгийн мэдээлэл
Орлого
мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
мэдээлэл байхгүй
Зах зээлийн эзлэх хувь
мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Мэдээлэл өгөхдөө маш нээлттэй байсан бөгөөд утсаар ярьсаны дагуу өөрсдөө байгууллагын танилцуулга болон асуулгыг бөглөж илгээсэн. Гэхдээ санхүүгийн мэдээлэл болон зар сурталчилгааны орлогоо мэдүүлээгүй. Мөн эзэмшигч ТББ-ын тухай мэдээлэл олдоогүй. Зарим нэмэлт мэдээллийг сайтаас олж авсан.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1; Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3; MOM questionnaire; MOM interviews ; http://www.alexa.com/siteinfo/itoim.mn ;
http://www.itoim.mn/index.php/site/index ;