This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 03:21
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

www.gogo.mn

Монгол Контент ХХК нь 2007 оны 6 дугаар сарын 1-нд үндэсний портал www.gogo.mn сайтыг хэрэглэгчдэд анх танилцуулсан. 2015 оны байдлаар тус сайтын өдрийн хүртээмж 18% бөгөөд мэдээ, мэдээллийн сайтуудыг тэргүүлж буй юм. (Интернэт хэрэглэгчдийн судалгаа, ХХ, 2015 он). Харин alexa.com –ийн үзүүлэлтээр google.mn, google.com, youtube.com, facebook.com –ийн дараа 6 дугаар байрт жагсаж байна. (http://www.alexa.com/siteinfo/gogo.mn)

Тус редакцийн мэдээлснээр өдөртөө давхардсан тоогоор 200-300 орчим мянган хэрэглэгчийн хандалттай байдаг аж. Gogo.mn мэдээний агуулгыг сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийг ашиглан дуу, дүрс, бичвэр, мэдээллийн график, зурган гээд бүхий л хэлбэрээр түгээдэг. Контент боловсруулах, аудио, видео бэлтгэж түгээх туршлага болоод хүний нөөц, техникийн боломжоор бусад сайтуудаас давуу талтай. Тус сайт нь боловсрол олгох, мэдээлэх, танин мэдүүлэх, зугаацуулах зорилготой контентуудыг бэлтгэн хүргэдэг. Gogo.mn сайт нь редакцийн ёс зүйн зарчмаа баталж, олон нийтэд зарласан анхны сайт болсон. Түүнчлэн ёс зүйн чиглэлээр сэтгүүлчдээ сургах талаар хамтран ажиллах санамж бичгийг Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлтэй байгуулсан анхны сайт юм. (http://news.gogo.mn/r/161287)

Монгол Контент ХХК-ийн захирал болоод gogo.mn сайтын эрхлэгчээр мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн Д.Гантуяа ажилладаг. Тэрээр хөрөнгө оруулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг, хувьцаа эзэмшдэггүй. Монгол Контент ХХК нь GoGo.mn портал сайтаас гадна англи хэлээр Mongolia.gogo.mn булан, Дээжис онлайн сэтгүүл, GoGo Kids, Ногун хүүхдийн комик ном, GoGo TV, Yolo.mn өсвөр үеийнхэнд зориулсан сайт зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргажээ. (http://www.mongolcontent.mn/indexmn.html)

Эдгээрээс хамгийн өргөн хүрээг хамарсан томоохон бизнесийн нэг нь GoGo.mn сайт юм. (http://gogo.mn/) 

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Үндэсний хэмжээний

Мэдээллийн хэлбэр

Төлбөргүй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Монгол Контент ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2007

Үүсгэн байгуулагч

Монгол Контент ХХК

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Монгол Контент ХХК-ийг Монголын үүрэн холбооны тэргүүлэгч байгуулагуудын нэг Мобиком Корпораци, Японы Сумитомо Корпорацийн Солонгос дахь компанийн хөрөнгө оруулалтаар байгуулсан.

Гүйцэтгэх захирал

Д.Гантуяа

Ерөнхий эрхлэгч

С.Гантуяа, Гүйцэтгэх захирал; О.Ариунбилэг, Ерөнхий редактор; Эрдэнэчимэг, Mongolia.gogo.mn сайтын редактор

Санхүүгийн мэдээлэл

Орлого

мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

ХМЭМ-ийн судалгааны асуулгад хариулаагүй. Мэдээллийг вэб сайтад түшиглэн цуглуулсан. Үүсгэн байгуулагч компаниудын тухай мэдээлэл вэб сайтад нээлттэй хэдий ч гол хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн тухай мэдээлэл байхгүй.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1;
http://www.mongolcontent.mn/indexmn.html ;
http://gogo.mn/ ;
MOM questionnaire;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3;
http://www.alexa.com/siteinfo/gogo.mn ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ