Шинэ Монгол Радио 101.7
ФМ101,7 радиог анх сэтгүүлч, яруу найрагч У.Булган үүсгэн байгуулж, Тэргүүлэгч FM 101.7 нэртэйгээр бие даасан үйл ажиллагааг 2011 он хүртэл явуулж ирсэн. Хэвлэлийн Хүрээлэнгийн радио хэрэглэгчдийн судалгаагаар тус радио нь 2003-2010 он хүртэл хамгийн олон сонсогчтой радиогоор удаа дараа шалгарч байв. Тус радиогоор нийслэлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл түлхүү явдаг байснаараа онцлог байв.
У.Булган нь 2011 онд тус радиогоо иргэн Ө.Батзоригт шилжүүлж, тус радио нь Агрегатор ХХК-ийн эзэмшилд Шинэ Монгол радио нэртэйгээр долоо хоногт 112 цагийн нэвтрүүлгийг үндэсний хэмжээнд цацаж эхэлсэн байна. Ийнхүү тус радио хөдөө орон нутагт өргөн нэвтрүүлгийн сүлжээгээ тэлсэн. Үүнд: Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Увс-Улаангом сум, Ховд-Жаргалант сум, Говь-Алтай-Есөнбулаг сум, Завхан-Улиастай сум, Баянхонгор-Баянхонгор сум, Архангай-Эрдэнбулган сум, Өвөрхангай-Арвайхээр сум, Булган- Булган сум, Хөвсгөл-Мөрөн сум, Сэлэнгэ аймгуудад радиогийн цацалтын шугамтай.
МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Содбилэгийг тусд радиод хөрөнгө оруулж, орон нутагт радио сүлжээ тэлэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэсэн таамаглал бий. 2016 оны УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдээллээр О.Содбилэг нь Ажигана Монгол Медиа ХХК-гийн 100 хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаа боловч тус радиог эзэмшдэг гэсэн мэдээлэл алга байна. Ажигана Монголмедиа ХХК –д хэвлэл мэдээллийн байгууллага гэхээс илүүтэй студи продакшнууд багтдаг байна.
Агрегатор ХХК-д Шинэ Монгол долгион 101,7, Sainuu.mn сайт харъяалагддаг. “Сайн уу” мэдээллийн сайт нь нийгэм, эдийн засаг, соёл урлаг, техник технологи, спорт, улс төрийн талаар мэдээлэл нийтэлдэг идэвхтэй мэдээллийн сайт юм.
Захирал Ө.Батзориг нь сэтгүүлч, хуульч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 25 жил ажиллаж байна.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Үндэсний хэмжээнд
Мэдээллийн хэлбэр
Төлбөргүй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Агрегатор ХХК
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2011
Үүсгэн байгуулагч
У.Булган
Гүйцэтгэх захирал
Б.Мөнхсайхан
Ерөнхий эрхлэгч
Мөнхзул, Алтанхүү, Мядагмаа, Баатархүү, Цолмонбаяр, Батсүх
Бусад нөлөө бүхий хүмүүс
МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Содбилэгийг тус радиод хөрөнгө оруулж, орон нутагт радио сүлжээ тэлэхэд дэмжлэг үзүүлж байгаа гэсэн яриа байдаг. 2016 оны УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдээллээр О.Содбилэг нь Ажигана МонголМедиа ХХК-гийн 100 хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл байгаа боловч тус радиог эзэмшдэг гэсэн мэдээлэл байхгүй. Ажигана Монголмедиа ХХК–д хэвлэл мэдээллийн байгууллага гэхээс илүүтэй студи продакшнууд багтдаг байна.
Холбоо барих мэдээлэл
СБД, 1-р хороо, Монгол Контракт компанийн байр; Утас 70101910; 99001865
Санхүүгийн мэдээлэл
Орлого
20,000,000.00 Төг
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
15,000,000.00 Төг (хувийн) / 5,000,000.00 Төг (олон нийтийн)
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
Тус радио нь ХМЭМ-ийн судалгааг хамгийн түрүүнд бөглөж ирүүлсэн. Компанитай холбоотой нэмэлт мэдээлэл болон логог интернэтээс хайгаад олоогүй.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia;
- Questionnaire for MOM
- http://www.ikon.mn/n/uw7 /Sodbileg O
- http://shilennam.mn/p_view/14