This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 04:08
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

МҮОНР 106.0

Mongolian National Public Radio (Монголын Үндэсний Олон Нийтийн Радио) нь үндэсний хэмжээний олон нийтийн цорын ганц радио юм. 1930-аад оны үеийн МАХН-ын Төв Хороо, Намын төв хорооны дэргэдэх Хянан байцаах төв комиссын хамтарсан хуралдаанаас БНМАУ-д агаарын мэдээ буюу радио байгуулахыг дэмжих тухай хэлэлцсэн байдаг. Түүнчлэн 1933 оны хоёрдугаар сард “БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хооронд БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах тухай гэрээ” байгуулжээ. Ингэснээр 1934 онд Монголын Радио байгуулагдаж 1990 он хүртэл тухайн үеийн МАХН-ын төв хорооны мэдэлд үйл ажиллагаа явуулж байв.

Харин 2005 онд Олон Нийтийн Радио Телевизийн (ОНРТ) тухай хууль батлагдсанаар Монгол улсад анхны олон нийтийн радиог удирдлага, зохион байгуулалт, нэвтрүүлгийн бодлого, санхүүжилтийн хувьд шинэчлэн байгуулсан юм. Одоогоор МҮОНР-гийн I, II суваг, P3 богино долгионы радио, Хурд агентлаг гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. МҮОНР нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй радиогийн зах зээлд эзлэх хувиар тэргүүлэгч радио бөгөөд үндэсний хэмжээний санал асуулгын дүнгээр хамгийн олон сонсогчтой радионуудыг тэргүүлдэг.

МҮОНР-гийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд түүнээс томилсон МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болон Захирлуудын зөвлөл өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарь, МҮОНР-ийн захирлаар Б.Баярсайхан нар ажиллаж байна. Ц.Оюундарь нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 1 дүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын томилгоо нь тухайн үеийн эрх баригч намаас шууд хамаарч ирсэн. Гэвч 2016-2020 оны УИХ-д МАН олонх болсон боловч түүний гэрээт хугацаа дуусаагүй байгаа, мөн томоохон төслүүд эхлүүлсэн үр дүнг нь харах зорилгоор ажил үүргээ хэвээр гүйцэтгэж байна. МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан нь утга зохиолч, яруу найрагч мэргэжилтэй хүн бөгөөд тус радиод олон жил ажилласан туршлагатай, аль нэг улс төрийн намын харъяалалгүй.

Нийтлэл нэвтрүүлгийн бодлогын хувьд ОНРТ-ийн тухай хуулийн дагуу нийгмийн бүхий л давхаргад хандсан олон талт мэдээллийг түгээдэг. Мэдээллийн хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн нэвтрүүлгээрээ бусад радиотой харьцуулшгүй өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж тогтмол давтамжтайгаар олон нийтэд түгээдэг.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Эзэмшлийн хэлбэр

Олон нийтийн

Газарзүйн хүрээ

Үндэсний хэмжээнд

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Идэвхтэй ил тод байдал

Хэвлэл мэдээллийн байгууллага, компани эзэмшлийн талаарх мэдээллээ өөрийн санаачилгаар идэвхтэй, бүрэн дүүрэн түгээж, байнга шинэчилдэг бөгөөд тэдгээр мэдээллийг шалгаж баталгаажуулах нь хялбар байдаг

4 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Групп: Монголын Олон Нийтийн Радио Телевиз

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

100%
Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1934

Үүсгэн байгуулагч

Төр. 2005 онд батлагдсан ОНРТ-ийн тухай хууль

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

ОНРТ-ийн тухай хуулийн дагуу Үндэсний Зөвлөлийн 15 гишүүнийг Засгийн Газар, УИХ, Ерөнхийлөгчөөс томилдог. Үндэсний зөвлөл нь радиогийн нэвтрүүлгийн бодлогыг баталж, УИХ-д жилийн төсвийг өргөн мэдүүлдэг.

Гүйцэтгэх захирал

Одоогоор МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь; МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан. МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд Ерөнхий захирлыг тус зөвлөлөөс томилдог.

Гүйцэтгэх захирлын ашиг сонирхол

Ц.Оюундарь нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 1 дүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Тэрээр Ардчилсан Намыг засгийн эрх барьж байх үед МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Харин МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан нь утга зохиолч, яруу найрагч мэргэжилтэй бөгөөд тус радиод олон жил ажилласан туршлагатай, аль нэг улс төрийн намын харъяалалгүй.

Ерөнхий эрхлэгч

МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан; Ерөнхий продюссер Т.Батзориг; Албадын дарга; Б.Сонинчимэг, Ц.Бавуудорж, Ц.Сосорбурам, З.Дэнсмаа, П.Нямлхагва, Б.Батболд, Б.Лхагвасүрэн

Бусад нөлөө бүхий хүмүүс

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газраас Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилдог. Үндэсний зөвлөл нь радиогийн нэвтрүүлгийн бодлогыг батлахаас гадна Парламентад жилийн төсвийг санал болгодог.

Бусад нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхол

Засгийн Газар, УИХ-аас нэр дэвшүүлж буй хүмүүс нь улс төрийн намын харъяалалтай байдаг.

Холбоо барих мэдээлэл

БГД, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр; Утас 70117004

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Зар сурталчилгааны орлого 10,548,656,100.00 Төг

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

6,499,710,300.00 Төг (хувийн) / 4,048,945,800.00 Төг (Олон нийтийн)

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

МҮОНР судалгааны асуулгад хариулсан. Мөн олон нийтэд нээлттэй МҮОНРТ-ийн вэбсайтаас мэдээлэл цуглуулсан.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia; http://www.mnb.mn/s/4?type_slug=I; MOM questionnaire; web search

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ