Элгэн нутаг радио 96.6
2003 онд Элгэн нутаг радио FM 96,9 байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ууган радио юм. Анх найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж, Ардын хувьсгалын ойн баяр, Японы мэргэжлийн сумо бөхийн барилдаан зэргийг шууд дамжуулж байсан туршлагатай. Долоо хоногт 168 цагийн нэвтрүүлэг цацдаг.
Захирлаар нь Д.Батбаяр ажиллаж байна. Элгэн нутаг радио нь Эх дэлхийд гэсэн уриатайгаар дэлхий даяар нэвтрүүлгээ түгээж байна. Түүнчлэн Завхан, Увс, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Булган аймгийн бүх суманд салбартай. 2011 оноос онлайн, гар утасны аппликэйшн гаргасан бөгөөд тасралтгүй 24 цаг ажилладагаараа бусад фм, радиогоос ялгарч байна. Америкийн нэгдсэн улс, Орос, Герман, Малайз, Тайван зэрэг олон орнуудад Монголчууд Элгэн нутаг радиог сонсож байна.
Захирал Д.Батбаяр нь соёл урлагийн сургууль төгссөн жүжигчин мэргэжилтэй. Тэрээр мэргэжлийнхээ дагуу Монголын сонгодог уран зохиолын номуудыг сонсдог хэлбэрт оруулж радиогоороо түгээж эхэлсэн. Улс төрийн болон эдийн засгийн ямар нэгэн хамааралгүйгээр тус радиог эрхлэн явуулж байна.
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Улаанбаатар хот, 3 аймаг, 1 суманд
Мэдээллийн хэлбэр
Төлбөргүй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Эх Элгэн Нутаг ХХК
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2001
Үүсгэн байгуулагч
Д.Батбаяр
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Д.Батбаяр нь жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Улс төр болон эдийн засгийн ашиг сонирхолгүй
Ерөнхий эрхлэгч
Д.Батбаяр
Холбоо барих мэдээлэл
ХУД, 15-р хороо, Нархан хотхон 60-32 тоот; Утас 70108090
Санхүүгийн мэдээлэл
Орлого
40.000.000 Төг
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
10.000.000 Төг (хувийн) / 0 (олон нийтийн)
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
ХМЭМ судалгааны асуулгад бүрэн хариулсан. Тус радиод олон нийтэд мэдээлэл түгээх сайт байхгүй.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
Mongolian Media Today 2016, Press Institute of Mongolia Document ID-1; MOM Questionnaire;
Web search and interview with radio journalists;