Ч.Сүхбаатар
Хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь тодорхойгүй. Бенекрафт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл нь Монгол Контент ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагадаа тулгуурлан хувийн Бенекрафт компанийг үүсгэн байгуулж, улмаар тус компанийн үндсэн үйл ажиллагаа болох ikon.mn сайтыг ажиллуулж эхэлсэн. Тэрээр өөрийн удирдлага дор хамтран ажиллаж ирсэн Ч.Болортуяа болон Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай нартай хамтран хувь эзэмшдэг. Эдгээр эзэмшигчид тус бүр хэдий хэмжээний хувьцааг эзэмшдэг тухай мэдээллийг нууцалсан. Гол хувьцаа эзэмшигч Б.Алтангэрэл нь мэдээллийн технологийн чиглэлээр туршлагатай, тэрээр сайтынхаа технологийн шинэчлэлийг хариуцаж ажилладаг бол Ч.Болортуяа редакцийн бодлогоо хариуцаж ажилладаг. Улс төр, эдийн засгийн бүлэглэлд хамааралгүй, бие даасан сайт хэмээн үздэг.
Бизнесийн үйл ажиллагаа
Бенекрафт ХХК нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан IKON.mn веб сайтыг Монголд танилцуулсан. Тус компани нь хэвлэл мэдээллээс өөр салбарт бизнес эрхэлдэггүй.
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Асуулгад хариулт ирүүлсэн боловч эзэмшлийн хувь болон санхүүгийн мэдээллээ нууцалсан
Эх сурвалж
Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1; MOM questionnaire; company website;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3 ;
http://www.ikon.mn/n/wx ;
http://www.alexa.com/siteinfo/ikon.mn ;
http://www.ikon.mn/sp/policy ;