С.Болдхэт
Наран группийн ТУЗ-ийн дарга Сэрээтэрийн Болдхэт, 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Япон дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн атташе, Гадаад хэргийн яам-д төлөөлөгч, “Монгол импекс” гадаад худалдааны холбоо, “Монгол экспорт” гадаад худалдааны холбооны захирал, Монгол-Сингапурын консул, худалдааны төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүнд сонгогдон ажилласан. АН-ын гишүүн. 2000 оноос хойш улс төрийн ямар нэгэн албан тушаал хашаагүй.
Бизнесийн үйл ажиллагаа
Хэвлэл мэдээллийн салбарт Супервижн вишн ХХК SBN телевизийн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад бизнесийн салбарт [Наран групп худалдаа](http://www.narangroup.mn/Retail.aspx), [нийтийн хоол](http://www.narangroup.mn/Restaurant.aspx), [худалдааны төвүүд](http://www.narangroup.mn/tourism.aspx), аялал жуулчлал, [үл хөдлөх хөрөнгийн](http://www.narangroup.mn/ulhodloh.aspx) салбарт бизнес эрхэлдэг. Наран групп нь бүрэлдэхүүнд Наран Их Дэлгүүр ХХК, Наран фүүдс ХХК, Наран Косметикс ХХК, Наран Моторс ХХК, Наран март ХХК, Наран Бьюти Уорлд ХХК, Наран Эло ХХК, Интер Кюзин ХХК, Наран ЛайфСтайл ХХК, Наран Трейвэл ХХК, Сити Рийл Эстэйт ХХК, Капитал пропертиз ХХК, New York New York ресторан, Thai express ресторан, Tuul international fusion ресторан, la griglia di milano итали ресторан, Shibuya Teppanyaki япон ресторан, The Coffee Bean And Tea Leaf кофи шоп багтдаг.
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Асуулга бөглөж өгөхөөс татгалзсан. Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл бүрдүүлэв. Мэдээлэл бүрдүүлэхэд бэрхшээлгүй байсан.
Эх сурвалж
“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016, Хэвлэлийн Хүрэлэн, Document ID-1;
Maxima LLC, TV Ratings 2016, Document ID-2;
http://sbn.mn/taniltsuullga/ ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://crc.gov.mn/k/4x/5y ;
http://www.narangroup.mn ;