Ньюс Агентлаг ХХК
2004 онд “Монгол Масс Медиа” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Өдөр тутмын “Ардын эрх” сониныг гаргаж байсан бөгөөд “Ардын эрх” сонин нь 1990 онд төрийн хэвлэл нэртэйгээр улсын төсвийн хөрөнгөөр гарч байгаад 1998 онд УИХ-ын баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Төрөөс хэвлэлийн байгууллагыг санхүүжүүлэхгүй” гэсэн заалтын дагуу 1999 онд хаагдсан. Тухайн үед “Ардын эрх” сонины нэрийг таван жил ашиглахгүй байх Хууль зүйн яамны шийдвэр гарсан. Энэ шийдвэр 2004 онд дуусч дахин гарч эхэлсэн түүхтэй.
Монгол Масс Медиа Группын ТУЗ-ийн гишүүн А.Амундра 2007 онд хэсэг нөхдийн хамт news.mn сайтыг санаачлан, анхны хөрөнгө оруулалтыг Алтан тариа ХХК-ийн захирал П.Цэнгүүний дэмжлэгтэйгээр байгуулсан. Тухайн үед П.Цэнгүүн захирал Монгол Масс Медиа Группын 50 хувийг эзэмшдэг байсан. Сайтыг үүсгэн байгуулсан залуучуудад Ардын эрх сонины мэргэжлийн багтай хамтран ажиллах саналыг тавьснаар одоогийн news.mn сайтын редакцийн багтай хамтарч эхэлсэн.
Ардын эрх сонины эрхлэгч байсан Б.Тэмүүлэн хөрөнгө оруулагчидтай тохиролцож, менежмэнтийн хувьчлалаар news.mn сайтыг эзэмших болсон (http://www.ikon.mn/lr/qrm)
Бизнесийн хэлбэр
Хувийн
Эрх зүйн хэлбэр
ХХК
Бизнесийн салбар
Ньюс Агентлаг 2007 онд www.news.mn сайтыг авсан. Тус компани нь өөр хэвлэл мэдээллийн компани болон бусад салбарын компанид хувь эзэмшдэггүй.
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Х.Болдбаатар нь одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн эхнэртэй ахан дүүсийн холбоотой. Гэвч тус компани дахь түүний үүрэг ролийг батлах ямар ч баримт байхгүй. Х.Болдбаатар нь УБ такси үйлчилгээний ХХК-ийн захирал.
Бусад цахим мэдээллийн хэрэгслүүд
www.news.mn портал сайт
Хэвлэл мэдээллийн бизнес
Ньюс Агентлаг 2007 онд www.news.mn сайтыг авсан. Тус компани нь өөр хэвлэл мэдээллийн компани болон бусад салбарын компанид хувь эзэмшдэггүй.
Бизнесийн үйл ажиллагаа
Тус компани нь өөр хэвлэл мэдээллийн компани болон бусад салбарын компанид хувь эзэмшдэггүй.
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2007
Үүсгэн байгуулагч
Б.Тэмүүлэн
Ажиллагсад
Мэдээлэл байхгүй
Холбоо барих мэдээлэл
Ньюс Агентлаг ХХКwww.news.mn
Санхүүгийн мэдээлэл
Орлого (Санхүүгийн мэдээлэл / Нэмэлт)
мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
мэдээлэл байхгүй
Удирдлага зохион байгуулалт
Захирлын зөвлөл + Захирлын зөвлөлийн ашиг сонирхол
мэдээлэл байхгүй
Бусад зөвлөл + тэдний ашиг сонирхол
мэдээлэл байхгүй
Зөвлөх бүлэг + тэдний ашиг сонирхол
мэдээлэл байхгүй
Бусад нөлөө бүхий хүмүүс + Тэдний ашиг сонирхол
Одоогийн “NEWS” агентлагийн гол хөрөнгө оруулагчийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бөгөөд түүний эхнэрийн ойрын хамаатны нэр дээр хувьцааны 70 орчим хувь байдаг гэсэн яриа бий боловч нотлох баримт судалгааны хугацаанд олдоогүй. Өөр нэг ойрын эх сурвалжийн мэдээлснээр тус агентлагийн хувьцааны дийлэнх хувийг Х.Болдбаатар эзэмшдэг бөгөөд тэрээр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэртэй ах дүүсийн холбоотой гэсэн боловч мөн нотлох баримтгүй. Өөр нэгэн нөлөө бүхий хүн нь анхны хөрөнгө оруулагч Алтан тариа ХХК-ийн захирал П.Цэлмүүн байх магадлалтай.
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Асуулгад хариулаагүй. Хэдийгээр судалгааны явцад нөхөрсөг харилцаатай байсан хэдий ч эзэмшигчдийн талаарх мэдээлэл хаалттай
Эх сурвалж
Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3 ;
http://www.alexa.com/siteinfo/news.mn ; MOM interview with Narantuya D;