This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 03:18
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Монгол Ньюс Групп

Монгол Ньюс Групп

"Монгол Ньюс" групп Өнөөдөр сонинг эзэмшдэг Монгол ньюс ХХК-ийг эзэмшдэг. Мөн MN 25 суваг телевизийг эзэмшигч “АЭ энд ЖААГ" ХХК-д хувь эзэмшдэг.

Сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж нь 1994 онд өдөр тутмын “Өнөөдөр” сонинг эрхлэн гаргаж эхэлснээрээ "Монгол Ньюс" группийн суурийг тавьсан түүхтэй. 1996 онд үйл ажиллагаагаа тэлж MN 25 дугаар суваг телевизэд найзуудын хамтаар хөрөнгө оруулж медиа групп болгосон. Түүнчлэн хүүхдийн, спортын, амралтын гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бий болгосон бөгөөд сүүлийн жилүүдэд цахим сэтгүүл зүйг уламжлалт сэтгүүл зүйтэй уялдуулахад илүү анхааран ажиллаж байна. Ёс жудагтай үйл ажиллагаагаар салбар бүрээ тэргүүлж, шинэ бүхнийг бүтээж, нийгэмд хэрэгтэй ажил бүтээх зорилготой. Монгол ньюс групп үндэсний хэвлэл мэдээллийн зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзэлдэг монголын анхны хэвлэл мэдээллийн хувийн байгууллага.

Группийн бүрэлдэхүүнд өдөр тутмын “Өнөөдөр” сонин (Media ID-3003), “Өнөөдөр”-ийн амралтын дугаар “Ням гариг”, англи хэл дээр хэвлэгддэг “The UB POST” сонин, “25 дугаар суваг” телевиз (M-3071), mongolnews.mn мэдээллийн сайт, хэвлэл түгээн борлуулах АБМ компани, CAC pictures студи, Балдорж сан, MN Duty free, “Ulaanbaatar-MN” duty free, хэвлэх үйлдвэрүүд багтдаг.

“Монгол ньюс” группийг үүсгэн байгуулсан Ц.Балдорж нь 2007 онд нас барж түүний бизнесийг охин Б.Нандинтүшиг нь өвлөн авч үргэлжлүүлж байна. Түүний гэр бүлийнхэн Улаанбаатар зочид буудал, "Улаанбаатар-2" жуулчны бааз, UВ-2 жуулчны бааз дахь элит зэрэглэлийн "UB-HOTEL-GOLF" гольфийн талбайд хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Эзэмшлийн хувь хэмжээгээ зарлаагүй.

Гол баримтууд

Толгой компани

Монгол ньюс групп

Бизнесийн хэлбэр

Хувийн

Эрх зүйн хэлбэр

ХХК

Бизнесийн салбар

“Монгол ньюс” групп үндэсний хэвлэл мэдээллийн зах зээлд тэргүүлэгч байр суурийг эзэлдэг монголын анхны хэвлэл мэдээллийн хувийн байгууллага. Группийн бүрэлдэхүүнд өдөр тутмын “Өнөөдөр” сонин (Media ID-3003), “Өнөөдөр”-ийн амралтын дугаар “Ням гариг”, англи хэл дээр хэвлэгддэг “The UB POST” сонин, “25 дугаар суваг” телевиз (M-3071), mongolnews.mn мэдээллийн сайт, хэвлэл түгээн борлуулах АБМ компани, CAC pictures студи, Балдорж сан, MN Duty free, “Ulaanbaatar-MN” duty free, хэвлэх үйлдвэрүүд багтдаг. Б.Нандинтүшийн гэр бүлийнхэн Улаанбаатар зочид буудал, "Улаанбаатар-2" жуулчны бааз, UВ-2 жуулчны бааз дахь элит зэрэглэлийн "UB-HOTEL-GOLF" гольфийн талбайд хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Эзэмшлийн хувь хэмжээгээ зарлаагүй.

Эзэмшил

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Б.Нандинтүшиг

Б.Нандинтүшиг , аль нэг улс төрийн намын харьяалалгүй. Тус группын үүсгэн байгуулагч сэтгүүлч агсан Ц.Балдоржийн охин. Ц.Балдорж 2007 онд нас барж, бизнесийг гэр бүл нь өвлөсөн.

100%
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Other Media Outlets

Бусад хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүд

Өнөөдөр сонин (M-3003), Ням гараг, UB Post англи сонин

Бусад телевиз

Монгол Ньюс Групп MN 25 суваг телевизийг эзэмшигч “АЭ энд ЖААГ" ХХК-г эзэмшдэг. “АЭ энд ЖААГ" ХХК-г Б.Нандинтүшиг (O-3005), Д.Туяа (O-3072), З.Алтай (O-3073), А.Намуужин (O-3074), Д.Галсандорж (O-3075), Л.Жаргалсайхан (O-3076) нар эзэмшдэг. Эзэмшлийн хувь хэмжээ тодорхгүй.

Бусад цахим мэдээллийн хэрэгслүүд

www.mongolnews.mn
мэдээллийн сайт

Баримтууд

Хэвлэл мэдээллийн бизнес

Unoodor newspaper (M-3003), Nyam Garig newspaper, UB Post newspaper English newspaper. Mongol News Group owns JAAG LLC which owns MN 25 television channel. JAAG LLC is owned by Nandintushig B (O-3005), Tuya D (O-3072), Altai Z (O-3073), Namuujin A (O-3074), GalsandorjD (O-3075), Jargalsaikhan L (O-3076). The number of their shares are unknown. www.mongolnews.mn
News web portal. ABM LLC LLC Media distribution and sales. Publishing house LLC.

Бизнесийн үйл ажиллагаа

Худалдаа үйлчилгээний салбарт MN Duty free, “Ulaanbaatar-MN” duty free эзэмшдэг.
Түүний гэр бүлийнхэн Улаанбаатар зочид буудал, "Улаанбаатар-2" жуулчны бааз, UВ-2 жуулчны бааз дахь элит зэрэглэлийн "UB-HOTEL-GOLF" гольфийн талбайд хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Эзэмшлийн хувь хэмжээгээ тодорхой бус.

Мэдээлэл байхгүй

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1994

Үүсгэн байгуулагч

Цэрэндоржийн Балдорж

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Монгол Ньюс Группийг үүсгэн байгуулагч Ц.Балдорж 2007 онд нас барж, бизнесийг гэр бүл нь өвлөсөн. Балдорж агсан МУ-ын 2 дах Ерөнхийлөгч Н.Багабанди, Эрдэнэт үйлдвэрийн даргаар олон жил ажилласан УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг агсантай тун ойрын холбоотой найз нөхөд байсан гэж яригддаг.

Ажиллагсад

Мэдээлэл байхгүй

Холбоо барих мэдээлэл

Монгол Ньюс Группtoday@mongolnews.mn, +976-11-330801 mongolnews.mn, unuudur.mn

Санхүүгийн мэдээлэл

Орлого (Санхүүгийн мэдээлэл / Нэмэлт)

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Удирдлага зохион байгуулалт

Захирлын зөвлөл + Захирлын зөвлөлийн ашиг сонирхол

ТУЗ-ийн дарга: Б.Нандинтүшиг, Гүйцэтгэх захирал: Б.Номинтүшиг, Б.Нандинтүшигийн дүү

Бусад зөвлөл + тэдний ашиг сонирхол

Мэдээлэл байхгүй

Зөвлөх бүлэг + тэдний ашиг сонирхол

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Зөвхөн өнөөдөр сонин МОМ төслийн асуулгад мэдээллээ бөглөж ирүүлсэн. 4 удаа утсаар холбогдож мэдээллээ шаардуулсан. Бусад нээлттэй эх сурвалж ашиглаж мэдээлэл бүрдүүлсэн.

Эх сурвалж

http://mongolnews.mn/ ;
http://unuudur.mn/p/1 ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://www.ikon.mn/lr/omt ;
http://baldorjsan.mongolnews.mn/%D1%81%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9 ;
http://old.mse.mn/company/info3/code/3/id/249 ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ