Бенекрафт ХХК
Бенекрафт ХХК нь 2013 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээллийн IKON.mn веб сайтыг зах зээлд танилцуулаад байна. Тус компани нь мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд эвтэйхэн хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн (phone, tablet, desktop) дэлгэцэнд тохирсон хэлбэр хийцтэйгээр (responsive) бүтээсэн. Мөн хамгийн түгээмэл ашиглагддаг Нийгмийн сүлжээнүүдтэй (Facebook, Twitter) нягт уялдаж ажилладаг, график дүрслэл бүхий мэдээллээр баялаг зэргээрээ бусдаас давуу талтай юм.
Бенекрафт ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөгөө таван жилийн хугацаатай гарган ажилладаг. Мөн жилд хоёр удаа сэтгүүл зүйг, орчин үеийн технологийн дэвшилттэй хослуулсан цоо шинэ нэмэлт үйлчилгээнүүдийг iKon.mn сайтын уншигчдадаа танилцуулж байна. Хамгийн сүүлд гэхэд ikon.mn сайт нь Facebook Messenger-т зориулсан МЕССЕНЖЭР БОТ үйлчилгээгээ танилцуулаад байна.
Үүсгэн байгуулагч нь Б.Алтангэрэл, Ч.Болортуяа, Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай нар юм.
Бизнесийн хэлбэр
Хувийн
Эрх зүйн хэлбэр
ХХК
Бизнесийн салбар
Бенекрафт ХХК нь технологийн өндөр шийдэл бүхий мэдээллийн портал сайт www.ikon.mn сайтыг Монголчуудад танилцуулсан. Тус компани нь ikon.mn аппликейшнийг гаргасан. Өөр салбарт бизнес эрхэлдэггүй.
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ч.Сүхбаатар; С.Дэлгэрдалай
Мэдээлэл байхгүй
Бусад цахим мэдээллийн хэрэгслүүд
www.ikon.mn портал сайт; ikon application
Хэвлэл мэдээллийн бизнес
Бенекрафт ХХК нь технологийн өндөр шийдэл бүхий мэдээллийн портал сайт www.ikon.mn сайтыг Монголчуудад танилцуулсан. Тус компани нь ikon.mn аппликейшнийг гаргасан.
Бизнесийн үйл ажиллагаа
Тус компани нь өөр салбарт бизнес эрхэлдэггүй.
Байхгүй
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2013
Үүсгэн байгуулагч
Бенекрафт ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид: Б.Алтангэрэл, Ч.Болортуяа, Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай
Ажиллагсад
13
Холбоо барих мэдээлэл
Бенекрафт ХХК77107771 info@ikon.mnwww.ikon.mn
Санхүүгийн мэдээлэл
Орлого (Санхүүгийн мэдээлэл / Нэмэлт)
Мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
Үл мэдэгдэх орлогын 93 хувь
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
Үл мэдэгдэх орлогын 7 хувь
Удирдлага зохион байгуулалт
Захирлын зөвлөл + Захирлын зөвлөлийн ашиг сонирхол
Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл
Бусад зөвлөл + тэдний ашиг сонирхол
УЗ-ийн дарга: Б.Алтангэрэл
УЗ-ийн гишүүд: Ч.Болортуяа, Ч.Сүхбаатар, С.Дэлгэрдалай
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Асуулгад хариулт ирүүлсэн боловч эзэмшлийн хувь болон санхүүгийн мэдээллээ нууцалсан
Эх сурвалж
Mongolian Media Today, Press Institute of Mongolia, 2016, Document ID-1; MOM questionnaire; company website;
Press Institute, Audience Survey, 2015, Document ID-3 ;
http://www.ikon.mn/n/wx ;