This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/09 at 21:31
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

TV 5 телевиз

TV 5 телевиз 2003 онд үүсгэн байгуулагдсан арилжааны телевиз. Хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т ордог. Монголын анхны интернэт телевиз. "Монгол улсаа хөгжүүлье" уриатайгаар 2003 онд эфирээ цацаж эхэлсэн. Үндэсний хэмжээнд төдийгүй гадаадад амьдарч буй монголчуудад зориулан мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж хүргэдэг. Монголын анхны интернэт телевиз.

TV5 I-р сувгаар өдөр бүр улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, түүх, соёл урлаг, спорт, энтертаймент гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. 2007 оноос эхлэн TV5 II-р сувгаар “TV5 Home shopping” нэртэйгээр монголын анхны телевизийн худалдааны сувгийг нээсэн. (http://www.gegeendalai.mn/)

2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос TV5 телевизийн тусгай зөвшөөрлийг Супервижн Медиа Групп ХХК эзэмшдэг, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь Д.Сарангэрэл гэж мэдээлжээ (http://crc.gov.mn/k/4x/5y)

Д.Сарангэрэл нь сэтгүүлч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн. Гэгээн далай группийн ерөнхий захирал, худалдаа үйлчилгээ, санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээлэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

2.30%

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Идэвхигүй ил тод байдал

Эзэмшлийн талаарх мэдээлэл олж авахыг хүсвэл тухайн компаниас олж авах нь хялбар

3 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Гэгээн далай ХХК

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

2003

Үүсгэн байгуулагч

Гэгээн далай ХХК, Д.Сарангэрэл

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Д.Сарангэрэл, МАН-ын гишүүн, 2012-2016 УИХ-ын гишүүн, 2016 онд УИХ гишүүнээр сонгогдсон, Гэгээн далай группийн ерөнхий захирал

Гүйцэтгэх захирал

Гүйцэтгэх захирал: Н.Базаррагчаа

Ерөнхий эрхлэгч

Улс төр, мэдээллийн албаны дарга: А.Болдсайхан

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Асуулга илгээсэн. Мэдээллээ ирүүлээгүй. 4-н удаа утсаар сануулсан. Нээлттэй эх сурвалжаас мэдээлэл бүрдүүлсэн. Зарим мэдээлэл нийтэд нээлттэй байсан.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016 Document ID-1 Хэвлэлийн Хүрээлэн;
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2;
http://tv5.mn/static/aboutus ;
http://www.gegeendalai.mn/ ;
http://shilennam.mn/p_view/16 ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://crc.gov.mn/k/4x/5y ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ