This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 03:35
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

MN 25 суваг телевиз

MN 25 суваг 1996 онд үүсгэн байгуулагдсан арилжааны телевиз. Хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т ордог. Монголын анхны хувийн чөлөөт телевиз 1996 оны 9-р сарын 27–нд анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн.

Телевизийг үүсгэн байгуулагч "АЭ энд ЖААГ" ХХК - г Ш.Отгонбилэг, Ц. Балдорж, Л.Жаргалсайхан, З.Алтай, А.Авирмэд, Д.Галсанжаргал нар үүсгэн байгуулжээ. (компанийн нэр нь үүсгэн байгуулагчдын нэрний эхний үсэг)

Өдөр бүр 19 цагийн мэдээ, нэвтрүүлэг бэлтгэн орон даяар цацдаг. 110 ажилтан албан хаагчтай. Нэвтрүүлэг, зар сурталчилгааны орлогоор санхүүждэг. Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, түүх, соёл урлаг, спорт, энтертаймент, реалити, ток шоу гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. Тус телевизийг үүсгэн байгуулсан “АЭ ба ЖААГ” компанийн 25,5 хувийг Ц.Балдорж, 25,5 хувийг Ш.Отгонбилэг, үлдсэн 49 хувийг Л.Жаргалсайхан, З.Алтай, А.Авирмэд, Д.Галсанжаргал нар эзэмшиж байжээ. Одоо тэдний гэр бүл буюу Б.Нандинтүшиг, Д.Туяа, З.Алтай, А.Намуужин, Д.Галсанжаргал, Л.Жаргалсайхан нар эзэмшдэг.

Монгол ньюс группийн Ерөнхий захирал нь Ц.Балдорж агсны охин Б.Нандинтүшиг. Мөн тус телевизэд Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэгийг нөлөөтэй гэж үздэг. Гэвч АТГ-аас гаргадаг Төрийн өндөр албан хаагчдын 2016 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээт УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Монгол ньюс групп-д хувь эзэмшдэггүй харин Ажигана Монгол Медиа ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг гэж мэдээлжээ (http://www.ikon.mn/n/uw7)

Харин хувьцаа эзэмшигч Д.Туяа нь УИХ гишүүн О.Содбилэгийн ээж, Ш.Отгонбилэг агсны эхнэр нь. Түүнчлэн экс ерөнхийлөгч Н.Багабандийг хөрөнгө оруулсан гэсэн таамаг байдаг (http://news.gogo.mn/r/105670)

MN 25 суваг телевизийн Ерөнхий захирал Зоригийн Алтай сэтгүүлч мэргэжилтэй. 1996 оноос MN-25 дугаар суваг телевизийг байгуулан захирлаар нь олон жил ажилласан бөгөөд 2008-2012 онд Монгол Улсын Их Хуралд бие даан нэр дэвшиж сонгогдон улс төрд орсон. З.Алтайг АН-ыг дэмждэг гэж үздэг. Түүний охин А.Энхзул MN 25 суваг телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

2.40%

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Идэвхигүй ил тод байдал

Эзэмшлийн талаарх мэдээлэл олж авахыг хүсвэл тухайн компаниас олж авах нь хялбар

3 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Монгол Ньюс Групп

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1996

Үүсгэн байгуулагч

АЭ энд ЖААГ ХХК: Ш.Отгонбилэг; Ц.Балдорж; З.Алтай; А.Авирмэд; Л.Жаргалсайхан; Д.Галсандорж;

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Ш.Отгонбилэг, МАН-ын гишүүн, Эрдэнэт уурхайн захирал асан. 2001 онд ослоор нас барсан. Ш.Отгонбилэгийг нас барсны дараа түүний эхнэр Д.Туяа, МАН-аас нэр дэвшиж УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Тэрээр 2004-2008 онд Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн байсан. Түүний хүү одоо МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн (http://vip76.mn/u/68?page=history)
Ц.Балдорж, сэтгүүлч, Өнөөдөр сонин, Монгол ньюс группийг үндэслэгч, 2007 онд нас барсан.
З.Алтай, сэтгүүлч, УИХ-ын гишүүн асан.
А.Авирмэд, сэтгүүлч, 2010 онд нас барсан. Түүний охин А.Намуужин MN 25 суваг телевизийн хувьцаа эзэмшигч. (http://www.apabt.mn/content/29868/.htm)
Л.Жаргалсайхан, сэтгүүлч. Д.Галсандорж, сэтгүүлч.

Гүйцэтгэх захирал

Монгол ньюс группийн Ерөнхий захирал Б.Нандинтүшиг, MN 25 суваг телевизийн Ерөнхий захирал З.Алтай, Гүйцэтгэх захирал: А.Энхзул

Ерөнхий эрхлэгч

З.Алтай

Ерөнхий эрхлэгчийн ашиг сонирхол

З.Алтай 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 1996 оноос эхлэн MN 25 суваг телевизийн захирлаар ажиллаж байна. Түүний охин А.Энхзул MN 25 суваг телевизийн гүйцэтгэх захирал.

Бусад нөлөө бүхий хүмүүс

O. Содбилэг; Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан;

Бусад нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхол

Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэгийг нөлөөтэй гэж үздэг. АТГ-аас гаргадаг Төрийн өндөр албан хаагчдын 2016 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээт УИХ-ын гишүүн О.Содбилэгийг Монгол ньюс групп-д хувь эзэмшдэггүй харин Ажигана Монгол Медиа ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг гэж мэдээлжээ (http://www.ikon.mn/n/uw7) Харин хувьцаа эзэмшигч Д.Туяа нь О.Содбилэг гишүүний ээж, Ш.Отгонбилэг агсны эхнэр нь юм. Мөн экс ерөнхийлөгч Н.Багабандийг хөрөнгө оруулсан гэсэн таамаг байдаг. (http://news.gogo.mn/r/105670)

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Асуулгад зөвхөн өнөөдөр сонин хариулт ирүүлсэн. MN 25 телевиз мэдээлэл өгөөгүй. 4-н удаа утсаар лавлаж асуусан. Нээлттэй эх сурвалжаас мэдээллийг бүрдүүлсэн.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016, Хэвлэлийн Хүрээлэн;
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2;
http://www.tv25.mn/tv/%D0%A2%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0/ ;
http://mongolnews.mn/ ;
http://tsagtur.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%85%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D0%B7%D1%8D%D0%BC%D1%88%D0%B8%D0%BB-%D1%82%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B8%D0%B7/ ;
http://www.ikon.mn/n/uw7 ;
http://news.gogo.mn/r/105670 ;
http://archive.olloo.mn/m/modules.php?name=News&file=article&sid=49258 ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://crc.gov.mn/k/4x/5y ;
https://mn.wikipedia.org/wiki/%D0%97%D0%BE%D1%80%D0%B8%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%90%D0%BB%D1%82%D0%B0%D0%B9 ;
http://vip76.mn/u/68?page=history ;
http://www.apabt.mn/content/29868/.ht ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ