ETV телевиз
ETV телевиз хэрэглэгчийн зах зээлд рейтингээр эхний 10-т ордог. "Тод харуулна” уриатай ETV HD телевиз нь 2010 оны 7-р сарын 9-нд албан ёсны нээлтээ хийсэн. 2013 оны 7-р сарын 18-ны өдөр орон нутагт агаараар эфирээ цацаж, өргөн нэвтрүүлгийн телевиз болсон. 24 цагийн туршид эфиртэй.(http://www.massagency.mn/etv1)
Улс төр, нийгэм эдийн засаг, танин мэдэхүй, түүх, соёл урлаг, спорт, энтертаймент гэх мэт олон талын контент бэлтгэн үзэгчдэд түгээдэг. 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос ETV телевизийн тусгай зөвшөөрлийг Имерж медиа ХХК эзэмшиж (http://www.crc.gov.mn/k/U/5H) Н.Мөнхжаргал үүсгэн байгуулж, хөрөнгө оруулдаг, Гүйцэтгэх захирал Т.Ганзул гэж мэдээлжээ.(http://crc.gov.mn/k/4x/5y)
Н.Мөнхжаргал нь Масс эженси группийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаярын эхнэр. Имерж медиа ХХК нь Масс агентлагийн охин компани. Ч.Даваабаяр АН-ын гишүүн, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч. Ч.Даваабаяр 2014 онд "Гранд" сэтгүүл №46-д өгсөн ярилцлагадаа "Манай групп ICT, нийтийн хоол, нийтийн тээвэр, хэвлэл мэдээлэл гэсэн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа. Байгуулагдаад найман жил болж байна” хэмээн өгүүлжээ.(http://www.grandnews.mn/content/read/51100.htm)
Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь
1.70%
Эзэмшлийн хэлбэр
Хувийн
Газарзүйн хүрээ
Улаанбаатар
Мэдээллийн хэлбэр
Төлбөртэй
Хэвлэл мэдээллийн компани / групп
Групп: Масс Агентлаг
Эзэмшлийн бүтэц
100
Хэвлэл мэдээллийн эзэмшигч
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулсан он
2010
Үүсгэн байгуулагч
Масс агентлаг, Ч.Даваабаяр, Н.Мөнхжаргал - эхнэр нөхөр
Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол
Ч.Даваабаяр нь бизнесмэн, Баялаг бүтээгчдийн холбооны үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч. 2016-2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаад татгалзсан. Одоогоор аль нэг намын харъяалалгүй.
Гүйцэтгэх захирал
Гүйцэтгэх захирал: Т.Ганзул
Ерөнхий эрхлэгч
Мэдээний албаны дарга: Б.Баярмаа
Санхүүгийн мэдээлэл
Орлого
Мэдээлэл байхгүй
Үйл ажиллагааны орлого
Мэдээлэл байхгүй
Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)
62,433,635 MNT (Хувийн) / 642,618,864 MNT (олон нийтийн)
Зах зээлийн эзлэх хувь
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Мэдээллийн өгөгдөл
ETV телевиз болон FM 99.7 радиогийн мэдээллийг бүрэн өгсөн. Имерж медиа ХХК орлогын мэдээллээ бүрэн өгсөн. Гэсэн хэдий ч Масс агентлагийн хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл байхгүй.
Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж
“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016 Document ID-1 Хэвлэлийн Хүрээлэн;
Maxima ХХК, телевизийн рейтинг 2016, Document ID-2;
http://www.massagency.mn/etv1 ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://crc.gov.mn/k/4x/5y ;
http://www.grandnews.mn/content/read/51100.htm ;