This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 03:43
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Ийгл ньюс телевиз

Ийгл телевиз 1995 онд үүсгэн байгуулагдсан мэдээллийн телевиз. Тус телевиз топ 10 телевизийн тоонд ороогүй ч томоохон медиа группийн мэдээллийн хэрэгсэлд ордог ба үүсгэн байгуулагдсан түүх, редакцийн бодлогын хувьд онцлог учраас хэвлэл мэдээллийн эзэмшлийн судалгаанд хамруулсан.

Америкийн хөрөнгө оруулалттай "Эмон сан" ТББ үүсгэн байгуулж цаг үеийн мэдээний хөтөлбөр цацахаас гадна христийн шашныг сурталчилсан нэвтрүүлгүүд гаргадаг байсан. АНУ-ын сэтгүүлч Майкл Кон тэмдэглэхдээ: “Ийгл телевизийг анх шашины бүлэг үүсгэн байгуулсан. Ардчилагчид (Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Сангийн сайд Баабар нар) CNN-н хөтөлбөр болон Америкийн бусад телевизийн хөтөлбөрийг монголд нэвтрүүлэх зорилготой байсан. Энэ нь Монгол улсын хувьд муугүй гэрээ болсон мэт санагдсан” гэжээ.

Монголын анхны мэдээллийн телевиз. 2011 онд Бодь группийн охин компани Монголын медиа корпораци буюу одоогийн Монгол Масс Медиа групп Ийгл телевизийг худалдаж авсан. Монгол Масс Медиа группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан. Тэрбээр мөн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. 1990 оны Ардчилсан хөдөлгөөнд оюутнуудыг манлайлан оролцогчдын нэг байсан.

2013 оноос Eagle News TV CNN агентлагтай хамтран ажиллах болсноор мэдээллийн сувгийн олон улсын стандартад хүрэхийн тулд “Христийн цаг” нэвтрүүлгийг “Eagle Live” суваг руу шилжүүлсэн. “Eagle news” телевиз нь “Монголын медиа корпораци” болон өргөжиж “Ардын эрх” сонин, “Үндэстний тойм” сэтгүүл, www.eagle.mn сайт, FM 91.1 зэрэг мэдээллийн бүхий л сувгаар мэдээлэл түгээж үүнийгээ “Бүрэн зураглал” хэмээн томъёолсон.

“Монголын медиа корпораци” нь телевиз, сонин, сайт, сэтгүүл, нийгмийн сүлжээ, 21 аймаг дахь бүтцээрээ дамжуулан хариуцлагатай, ёс зүйтэй, сэтгүүл зүйн үндсэн зарчмуудыг хадгалсан чанартай мэдээллийг түгээх, “Мэдээ”-г агуулгын хувьд бүрэн хүргэх зорилготой. “Монголын медиа корпораци”-ийн бас нэгэн онцлог нь аль нэгэн нам, хэн нэгэн улстөрчөөс хараат бусаар нийтлэлийн бодлогоо тодорхойлох, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэх үүднээс дэргэдээ Нийтлэлийн бодлогын зөвлөл байгуулсан. Нийтлэлийн бодлогын зөвлөл нь телевиз, сонин, сэтгүүл, сайтад ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийг нэг талаас улстөрчдөөс, нөгөө талаас редакциас хараат бусаар ажиллах нөхцөл, боломжийг хангах зорилготой.

2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Eagle news” телевизийн тусгай зөвшөөрлийг Ийгл бродкастинг ХХК эзэмшдэг гэж мэдээлжээ.

Гол баримтууд

Хэрэглэгчийн зах зээлийн эзлэх хувь

1.60%

Эзэмшлийн хэлбэр

Хувийн

Газарзүйн хүрээ

Орон даяар

Мэдээллийн хэлбэр

Төлбөртэй

Мэдээлэл хаалттай

Эзэмшлийн мэдээлэл нийтэд ил тод бус, тухайн компани ийм мэдээллийг нийтлэхээс татгалздаг / хариу өгдөггүй бөгөөд нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэл байхгүй

1 ♥

Хэвлэл мэдээллийн компани / групп

Монгол Масс медиа групп

Эзэмшил

Эзэмшлийн бүтэц

100

Хэвлэл мэдээллийн эзэмшигч

Хэвлэл мэдээллийн компани / групп
Баримтууд

Ерөнхий мэдээлэл

Үүсгэн байгуулсан он

1995

Үүсгэн байгуулагч

Эмон сан, Америкийн Христийг дэмжих ТББ

Үүсгэн байгуулагчийн ашиг сонирхол

Эмон сан, Америкийн Христийг дэмжих ТББ

Гүйцэтгэх захирал

Монгол Масс Медиа Группийн гүйцэтгэх захирал: А.Амундра, Телевизийн гүйцэтгэх захирал: Д.Бадамдаш

Ерөнхий эрхлэгч

Ерөнхий редактор: Хулан Программын албаны дарга: Ц.Ганзориг

Санхүүгийн мэдээлэл

Орлого

Мэдээлэл байхгүй

Үйл ажиллагааны орлого

Мэдээлэл байхгүй

Зар сурталчилгаа (Нийт орлогод эзлэх хувь)

Мэдээлэл байхгүй

Зах зээлийн эзлэх хувь

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Мэдээллийн өгөгдөл

Мэдээллээ ирүүлэхээс татгалзсан. Мэдээллийг нээлттэй эх сурвалжаас бүрдүүлсэн. Мэдээллийг бүрдүүлэхэд бэрхшээлтэй байсан.

Мэдээллийн хэрэгслийн танилцуулгын эх сурвалж

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” – 2016 Document ID-1 Хэвлэлийн Хүрээлэн;
Kohn, Michael, Dateline Mongolia – An American Journalist in Nomad’s Land, USA, 2007, Document ID-7;
https://en.wikipedia.org/wiki/Eagle_TV ;
http://www.news.mn/r/163861 ;
http://ardiinerkh.mn/p/1 ;
http://eagle.mn/p/1 ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ