This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 02:26
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

National News Corporation 

National News Corporation 

National News Corporation-г Худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ. Тэрээр Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд банк, санхүүгийн салбарт 25 гаруй жил ажилласан. Монголын банкнуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг мөн хашдаг. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас намын жагсаалтаар нэр дэвшиж байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд мөн тус намаас нэр дэвшиж байсан. Сонгогдоогүй. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг. Түүний ХХБ-д эзэмшдэг хувьцааны хэмжээ тодорхойгүй. Тэрээр Улаанбаатар хотын банкны хувьцааны 99 хувийг эзэмшдэг.

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

National News Corporation нь хэвлэл мэдээллийн салбарт Засгийн газрын мэдээ сонин, Bloomberg Mongolia телевиз, Forbes Mongolia сэтгүүл, Financial Times сонинг эрхлэн гаргадаг. Бусад салбарын бизнес: TDB Leasing LLC (Санхүүгийн түрээс),
TDB Capital LLC (үнэт цаас). Эрдэнэт УБҮ ХК 49 хувь (Уул уурхай)

Гэр бүл & Найз нөхөд

Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол

Мэдээлэл байхгүй

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Захирал гадаадад байгаа тул ирэхээр нь танилцуулаад хариу өгье хэмээн 14 хоног сунгасан. Захирлыг ирсэнээс нь хойш 4 удаа холбогдсоны эцэст ажлын байран дээр нь очиж асуулгыг авав.

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ