Л.Одончимэг
Хөх-Ах ТББ нь itoim.mn мэдээллийн сайтыг эзэмшдэг бөгөөд тус ТББ-ын тэргүүн нь iToim агентлагийн үүсгэн байгуулагч гэснээс өөр мэдээлэл байхгүй. Байгууллагынхаа 40 хувийг эзэмшиж буй Г.Отгонбаяр нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын арвин туршлагатай. Өдөр тутмын томоохон сонинуудад хариуцлагатай алба хашиж ирсэн, өдөр тутмын Үндэсний Шуудан сонины эрхлэгчээр ажиллаж байсан. Одоогоор ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа.(http://www.ikon.mn/n/sk7).
Г.Отгонбаяр нь Монголын сэтгүүлзүйн салбарын томоохон тоймчдын нэг бөгөөд нийтлэлчдийн baabar.mn сайтад идэвхтэй бичдэг. 2015 онд тэрээр хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдэж, хамтран ажиллагч нөхөдтэйгээ нийлэн iToim агентлагийг үүсгэн байгуулсан. Одоогоор тус агентлагийг хувьцаа эзэмшигчдийн нэг Г.Улсболд удирдаж байна.
Бизнесийн үйл ажиллагаа
iToim агентлаг нь сэтгүүл зүйн салбарт www.itoim.mn мэдээллийн сайт болон PR-ын “Топ анализ” сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Өөр салбарт бизнес эрхэлдэггүй.
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
Хамгийн түрүүнд асуулгад хариултаа ирүүлсэн, эзэмшлийн хувь хэмжээгээ нээлттэй өгсөн. Гэхдээ санхүүгийн мэдээлэл болон реклам сурталчилгааны орлогоо мэдүүлээгүй. Мөн эзэмшигч ТББ-ын тухай мэдээлэл байхгүй.