This is an automatically generated PDF version of the online resource mongolia.mom-gmr.org/en/ retrieved on 2024/12/10 at 00:33
Global Media Registry (GMR) & Press Institute of Mongolia - all rights reserved, published under Creative Commons Attribution-NoDerivatives 4.0 International License.
Press Institute of Mongolia LOGO
Global Media Registry

Г.Батхүү

Г.Батхүү

Гаваагийн Батхүү 1960 онд Өвөрхангай аймагт төрсөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй. УИХ- гишүүн, УИХ-ын дэд дарга, Зам Тээвэр, Аялал жуулчлалын сайдын албыг хашиж байсан. АН-ны гишүүн. (http://vip76.mn/u/88?page=history). АТГ-аас гаргасан Төрийн өндөр албан тушаалтны 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт Г.Батхүү нь “Медиа групп”, Шунхлай групп, Монгол моторс групп, Шунхлай агро ХХК, АПУ трейдинг ХХК, Жи Эс Би ресурс ХХК, Шунхлай майнинг XXК, Пауэр юнит ХХК, Импортант Сольюшн XXК-ийн 51 хувь зэрэг нийт 24 групп, компанийн 50 болон түүнээс доош хувиудыг эзэмшдэг гэж мэдүүлжээ. 

Хэвлэл мэдээллийн компани / групп
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Баримтууд

Бизнесийн үйл ажиллагаа

Г.Батхүү нь [АТГ-аас гаргадаг Төрийн өндөр албан хаагчдын 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээр Г.Батхүү нь “Медиа групп”, Шунхлай групп, Монгол моторс групп, Шунхлай агро ХХК, АПУ трейдинг ХХК, Жи Эс Би ресурс ХХК, Шунхлай майнинг XXК, Пауэр Юнит ХХК, Импортант Сольюшн XXК-ийн 51 хувь зэрэг нийт 24 групп, компанийн 50 болон түүнээс доош хувиудыг эзэмшдэг гэж мэдүүлжээ](http://www.ikon.mn/p/6b0) [Үүнээс гадна Скаймедиа интернэт, IPTV, Wimax утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “Скайтел” ХХК-ийн “СКАЙМЕДИА КОРПОРАЦИ” ХХК-д хувьцаа эзэмшдэг](http://biznetwork.mn/c/Shunkhlai+Group/products) Г.Батхүү нь 2016 оны байдлаар Шунхлай группийн ТУЗ-ийн дарга. [Шунхлай Групп нь 1993 онд Авто машины баталгаат засвар, үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж, эдүгээ газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, Шингэн хүнсний үйлдвэрлэл, ложистик, уул уурхай, санхүү, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, дэд бүтэц зэрэг арав гаруй салбарт хөрөнгө оруулан ажиллаж Монголын тэргүүлэх групп компаниудын нэг болон өргөжсөн](http://biznetwork.mn/c/Shunkhlai+Group).

Гэр бүл & Найз нөхөд

Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол

Г.Батхүү нь улс төрд маш нөлөөтэй. “Медиа групп”-ийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, 50 хувийг түүний дүү П.Батсайхан эзэмшдэг. АПУ трейдинг ХХК -ийн захирал Захирал П.Батчимэг нь Г.Батхүү, П.Батсайхан нарын төрсөн дүү (http://shilennam.mn/p_view/66), мөн Шунхлай группийн захирал П.Батхишиг нь Г.Батхүү, П.Батсайхан нарын төрсөн дүү болно. (http://shilennam.mn/p_view/66).

Нэмэлт мэдээлэл

Өгөгдлийн сан

Асуулга өгөхөөс татгалзсан. Дөрвөн удаа утсаар холбогдож лавлаж асуусан ч мэдээллээ өгөөгүй. Мэдээллийг нээлттэй эх сурвалжаас бүрдүүлсэн.

Эх сурвалж

http://biznetwork.mn/c/Media+Group+LLC ;
http://www.crc.gov.mn/k/U/5H ;
http://www.crc.gov.mn/k/V/5I ;
http://www.crc.gov.mn/k/W/5J ;
http://biznetwork.mn/c/Media+Group+LLC ;

  • Project by
    Монголын Хэвлэлийн Хүрээлэн
  •  
    Global Media Registry
  • Funded by
    BMZ