Мобиком Корпораци
Мобиком Корпорацийн томоохон хувьцаа эзэмшигч нь Японы Сумитомо Корпораци. Сумитомо Корпораци нь үндэстэн дамнасан том компани бөгөөд Ази, Африк, Европ, Америк гээд бүхий л тивд өөрийн оффистой. Монголд уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи болон харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулсан (http://www.sumitomocorp.co.jp/english/business/project-eye/article/id=279).
Бизнесийн үйл ажиллагаа
Мобиком Корпораци нь өөрийн хөрөнгө оруулалтаар 10 орчим охин компаниа байгуулсан бөгөөд өөрийн шууд харъяанд мэдээлэл технологи, интернэт үйлчилгээ, шилэн кабелийн үйлчилгээний компаниуд болон ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан банк бус санхүүгийн байгууллагуудыг удирдан чиглүүлж байна. Мобиком Корпорацийг үүсгэн байгуулсан Ньюком компаниар овоглосон 15 компани Монгол улсын мэдээлэл харилцаа холбоо, иргэний агаарын тээвэр, сэргээгдэх эрчим хүч, санхүү, боловсрол, уул уурхайн тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн менежмент, харуул хамгаалалт зэрэг олон салбарт дэлхийн тэргүүний туршлага, техник технологийг ашиглан зах зээлдээ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Гэр бүл & Найз нөхөд
Гэр бүлийн гишүүд, найз нөхдийн ашиг сонирхол
Мэдээлэл байхгүй
Нэмэлт мэдээлэл
Өгөгдлийн сан
ХМЭМ-ийн асуулгад хариулаагүй. Компанийн талаарх мэдээллийг вэбсайтаас бүрдүүлсэн. Ашиг сонирхол бүхий компанийн мэдээлэл болон сайтад нээлттэй биш бөгөөд гол хувьцаа эзэмшигчдийн тухай мэдээлэл байхгүй.
Эх сурвалж
https://www.mobicom.mn/mn/m/79
http://www.newcom.mn/mn/company/26
http://www.mongolcontent.mn/indexmn.html ;
http://www.newcom.mn/mn/our_history ;
http://www.mongolcontent.mn/indexmn.html ;
http://www.business-mongolia.com/mongolia/2008/02/01/mobicom-corporation/
http://www.kddi.com/english/corporate/kddi/profile/
http://www.sumitomocorp.co.jp/english/company